ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДАН ГАРЛАА

DSC_9238.jpg

“Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан билээ. Энэхүү тогтоолоор хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж, биелэлтийг жил бүрийн I улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын Шадар сайдад үүрэг болгосны дагуу Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаарт тушаалаар баталлаа.

2016-2025 онд төлөвлөгөөнд заасан гамшгийн эрсдэлийг бууруулах 41 арга хэмжээг иргэд, аж ахуйн нэгж байгуулага, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах болон төр захиргааны байгууллагын идэвхитэй оролцоо, дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд хэрэгжүүлнэ.

Энэхүү төлөвлөгөөг хянасан Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөл, боловсруулсан Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, мэргэжилтнүүдэд болон хамтран ажиллаж үнэтэй санал, шүүмж, зөвлөмж өгсөн Онцгой байдлын ерөнхий газрын харъяа салбар нэгж, Засгийн газрын яам, агентлагууд, шинжлэх ухааны байгууллагууд, олон улсын болон төрийн бус байгууллагууд, аймгуудын Засаг даргын тамгын газар, ард иргэдэд, талархал илэрхийлэн төлөвлөгөөний хэрэгжилтэд амжилт хүсье.

Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө 

scroll to top