Албан хаагчид 94 км замыг дугуйгаар туулав

IMG_2388.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас дугуйн спорт сонирхогч, хичээллэгч албан хаагчдын дунд дугуйн аялалыг өнөөдөр зохион явууллаа.

Албан хаагчдын спортын дур сонирхлын үндсэн дээр баг хамт олныг бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор зохион байгуулсан дугуйн аялалд нийслэлийн хүрээний Онцгой байдлын харьяа нэгж, анги байгууллагын 60 гаруй албан хаагч оролцов.

Дугуйн аялалын нээлтийн арга хэмжээг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох нээж, аялалын ахлагч ХШҮДАХ-ийн дарга, онцгой байдлын хурандаа Д.Жаргалмөнхөд Онцгой байдлын албаны тугийг гардуулж өгснөөр дугуйчид аялалдаа гарсан.

Дугуй сонирхогч албан хаагчид өглөөний 07:00 цагаас 18:00 цагийн хооронд ОБЕГ – Жргалант давтан сургалт сэргээн заслын төв – Өлзийт – Шуваан фабрик – Биокомбинат – Нисэх – ОБЕГ гэсэн маршрутаар 94 км-ийн аялал хийлээ.

9X1A3891 9X1A3900 9X1A3904 9X1A3915 9X1A3919 9X1A39359X1A3871 9X1A3875 9X1A3884

9X1A4180 9X1A42679X1A42749X1A4281 9X1A4283 9X1A4287 9X1A4290 9X1A4297 9X1A4299 9X1A4304 9X1A4308 9X1A4309

IMG_2378

scroll to top