Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.
Тиймээс бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэнгийн албан хаагчид өнөөдөр Жаргалант дахь Давтан сургалт, сэргээн заслын төвийн гадна талбайд мод тарилаа. Энд нарс, гацуур нийлсэн 100 гаруй шилмүүст модыг тарьсан.
Тус төвд цаашид сургалт, биеийн тамирын цогцолбор байгуулагдах юм.