1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Завхан аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон говийн нутгаар үүлэрхэг. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас, говийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говь болон Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи зүүнээс 5-10 м/с, 14-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 22, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, нутгийн зүүн өмнөд хэсгээр, 24-нд говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 25-нд төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 24, 25-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Нарангийн- Ам” гэдэг газар иргэн С /35 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 2016.05.15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.05.19-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, цагдаагийн газрын 2 албан хаагч, орон нутгийн 3 хүн, нийт 10 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад Цагдаагийн байгууллагын ажиллагаа шаардлагатай болсон тул 2016.05.19-ний өдрийн 21:50 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон.
3.Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдлөлт: Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун урд зүгт 29 км-т 2016.05.20-ны өдрийн 15:40:18 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийн ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга С.Санжжаваас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байлаа.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн “Бага бургас” гэдэг газар малчин Б-гийн 18 хонь 2016.05.09-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.15-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Хөх-Овоот” гэдэг газар малчин Э-гийн 10 хонь 2016.05.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн 57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Улаан бумын суга” гэдэг газар малчин О-гийн 3 тугал 2016.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн “Хөдөө булан” гэдэг газар малчин Л-ийн хонин сүрэгт Сүхбаатар аймгийн Халзан сумаас 20 хонь авчирч нийлүүлж тавьсан нь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Адаартын хаяа” гэдэг газар малчин Т.Мягмарсүрэнгийн 1 үхэр 2016.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Үхрийн хорт салст халуурал” болох нь;
Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Гүнжийн даваа” гэдэг газар малчин Ч.Баярбаатарын 1 ямаа 2016.05.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 7, зөрчлийн 7, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТЭЦ-2 дулааны станцын тунелд гал гараад байна гэсэн дуудлагыг 2016.05.20-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дүгээр ангийн 7 албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “GMG” ХХК-ий үйлчилгээний төвийн 4 дүгээр давхарт зочид буудлын 405 тоот өрөө, барилгын дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.20-ны өдрийн 09:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах 10 дугаар ангийн 15 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мишээл экспо худалдааны төвд “Чоно групп”-ын 10х25 метрийн хэмжээтэй цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.20-ны өдрийн 09:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 14 албан хаагч, Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.20-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.21-ний өдрийн 00:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооннд иргэн М-ийн амбаар, хашаа, жорлон, иргэн Ц-гийн амбаар, жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.21-ний өдрийн 00:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Багануур дүүргийн 5 дугаар хороонд малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.21-ний өдрийн 04:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 албан хаагч,
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт эзэнгүй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.20-ны өдрийн 13:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР