“Хөдөлгөөнт концерт”-ийн уралдаанд АТА-ийн үлээвэр найрал хөгжим тэргүүллээ

IMG_0395.jpg

Нийслэлийн цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд зохион байгуулагдаж байгаа тэргүүний тохижилттой, жагсаалч анги байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны хүрээнд зохион байгуулагдсан “Хөдөлгөөнт концерт”-ын уралдааны эхний шатны шалгаруулалт боллоо.

Тус шалгаруулалтад Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийн үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний нэгдсэн үлээвэр найрал хөгжим, Хилийн цэргийн нэгдсэн үлээвэр найрал хөгжим, БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн үлээвэр найрал хөгжмийнхөн оролцож, ур чадвараа сорив.

Ингээд эхний шатны шалгаруулалтад Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийн үлээвэр найрал хөгжим тэргүүн байрыг эзэллээ.

Сүүлийн шатны шалгаруулалт ирэх бямба гарагт Чингис хааны талбайд болно.

scroll to top