Зарлан мэдээллийн системд холбогдсон байгууллагуудын албан хаагчид зөвлөлдлөө

IMG_6596.jpg

Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, аливаа гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, тохиолдсон аюул, хор хөнөөлийн талаар шуурхай зарлан мэдээлэх, сэрэмжлүүлэх мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд зарлан мэдээллийн нэгдсэн системд холбогдон ажилладаг.

IMG_6578

Эдгээр төрийн болон төрийн бус байгууллагын инженер техникийн ажилтнууд өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газар дээр уулзалт зохион байгууллаа.

IMG_6599

Тус уулзалт нь зарлан мэдээллийн системд холбогдсон байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа, системийн хэвийн ажиллагаа, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, гамшгийн аюулын зарлан мэдээллийг олон нийтэд үнэн зөв, шуурхай хүргэхэд инженер техникийн ажилтнуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

IMG_6604

Уулзалтад ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар, Одон орон гео физикийн хүрээлэн, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны албан хаагчид, МҮОНРТ, UBS зэрэг телевиз, FM радиогийн сэтгүүлч, ажилтнууд оролцов.

IMG_6608

Оролцогчид “Зарлан мэдээллийн системд гарч буй гэмтэл, саатал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Телевиз, радиогийн байгууллагуудын анхаарах асуудлууд”, Газар хөдлөлт болон цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээ дамжуулалтын талаар мэдээлэл сонсч, харилцан ярилцсан юм.

scroll to top