1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Өвөрхангай аймгийн зарим сумдаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 06 дугаар сарын 01-нд баруун зүгийн нутгийн, 2-нд төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Ус, цас, шаварт саатсан: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Өнөр” жуулчны баазын дэргэд “Туул” голд автомашин усанд суусан байна гэсэн дуудлагыг 2016.05.28-ны өдрийн 16:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч ажиллаж иргэн Х /28 настай, эрэгтэй/, С /38 настай, эмэгтэй/ нар 88-87 УБГ улсын дугаартай “Кай-Рехстон” загварын автомашинтай усанд суусан байсныг;
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Хужирбулан гэдэг газар “Орхон” голд УБ 48-84 улсын дугаартай “Ланд-Крузер” загварын машины мост нь эвдрээд суучихлаа тусламж үзүүлээч гэсэн мэдээллийг 2016.05.28-ны өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж тус тус татан гаргасан.
3.Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Бүрэн цагаан” гэдэг газар малчин Г-гийн 7 хонь 2016.05.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн “Бага бургас” гэдэг газар малчин Б-гийн 18 хонь 2016.05.09-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.15-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Цагаан булаг” гэдэг газар малчин А-гийн 6 хурга 2016.05.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.23-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Хөх-Овоот” гэдэг газар малчин Э-гийн 10 хонь 2016.05.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн “Жаргалантын хүр” гэдэг газар малчин Б-гийн 1 хонь 2016.04.15-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;
Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн 57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Ам дэрс” гэдэг газар малчин А-гийн 36 хонь, 22 хурга 2016.05.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн “Хөдөө булан” гэдэг газар малчин Л-ийн хонин сүрэгт Сүхбаатар аймгийн Халзан сумаас 20 хонь авчирч нийлүүлж тавьсан нь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Адаартын хаяа” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Үхрийн хорт салст халуурал” болох нь;
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл смуын Сэлэнгэ багийн “Цэнгэлийн бөөрөг” гэдэг газар малчин Ж-гийн 1 үхэр 2016.05.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хоргдсон тул аймгийн МЭАЦЛ-д шинжилэхэд “Дуут хавдар” болох нь;
Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Гүнжийн даваа” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2016.05.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн “Тэрэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.05.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжилэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3.Ой, хээрийн түймэр:
Дорнод аймгийн Баяндун сумын залгаа, Баян-Уул сумын Заяат багийн “Зүүн зүрх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ОХУ-аас хилийн 842-849 дүгээр тэмдэгийн чиглэлээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2016.05.24-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, орон нутгийн 39 иргэн, нийт 85 хүн ажиллаж Баяндун сумын нутагт гарсан түймрийг 2016.05.27-ны өдрийн 15:40 цагт цурамд оруулан бүрэн унтрахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Харгант” ууланд /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дудлагыг 2016.05.27-ны 00:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 34 хүн ажиллаж 2016.05.27-ны өдрийн 13:50 цагт цурамд оруулан, 2016.05.28-ны өдрийн 21:45 цагт бүрэн унтрааж Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
4.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 7, зөрчлийн 8, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Монгол шилтгээний дэргэд авто зам дээр “Сан жолоо” авто сургуулийн 21-54 УБЧ улсын дугаартай “Элентра” загварын машин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.28-ны өдрийн 10:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 6 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.28-ны өдрийн 11:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 9 дүгээр байрны дэргэд 7 ширхэг 10 метрийн урттай хуванцар хоолой шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.28-ны өдрийн 11:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Рашаантын 19 дүгээр гудамжинд эзэн нь тодорхойгүй хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.28-ны өдрийн 14:55 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Налайх дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.28-ны өдрийн 16:11 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.28-ны өдрийн 17:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дугаар ангийн 7 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд гэр, мужаан цех шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 03:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н-ийн 2 гар хайрагдсаныг анхны тусламж үзүүлсэн.
Булган аймгийн Булган сумын Зүүнтүрүү багийн Барилгачдын хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.28-ны өдрийн 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 20 дугаар ангийн 3 албан хаагч,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.28-ны өдрийн 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Адуунчулуун” ХХК-ийн нүүрсний ил уурхайн 710-р мөргөцгийн баруун хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.28-ны өдрийн 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, тус уурхайн 44 ажилтан, нийт 50 хүн ажиллаж байна.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР