Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Орхон аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал:   6 дугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 2-нд говийн нутгийн зарим, 3-нд  төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын нөөцийн салбарын баруун талд тогтоол усанд С /26 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ унасан тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч ажиллаж иргэн С /26 настай, эрэгтэй/ усанд унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар  Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.29-ний өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч 2016.05.29-ний өдрийн 18:55 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Бүрэн цагаан” гэдэг газар малчин Г-гийн 7 хонь 2016.05.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн “Бага бургас” гэдэг газар малчин Б-гийн 18 хонь 2016.05.09-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.15-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Цагаан булаг” гэдэг газар малчин А-гийн 6 хурга 2016.05.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.23-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Хөх-Овоот” гэдэг газар малчин Э-гийн 10 хонь 2016.05.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн “Жаргалантын хүр” гэдэг газар малчин Б-гийн 1 хонь 2016.04.15-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Ам дэрс” гэдэг газар малчин А-гийн 36 хонь, 22 хурга 2016.05.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн “Хөдөө булан” гэдэг газар малчин Л-ийн хонин сүрэгт Сүхбаатар аймгийн Халзан сумаас 20 хонь авчирч нийлүүлж тавьсан нь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Адаартын хаяа” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Үхрийн хорт салст халуурал” болох нь;

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл смуын Сэлэнгэ багийн “Цэнгэлийн бөөрөг” гэдэг газар малчин Ж-гийн 1 үхэр 2016.05.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хоргдсон тул аймгийн МЭАЦЛ-д шинжилэхэд “Дуут хавдар” болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Гүнжийн даваа” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2016.05.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн “Тэрэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.05.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжилэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр: 

Дорнод аймгийн Баяндун сумын залгаа, Баян-Уул сумын Заяат багийн “Зүүн зүрх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Хилийн 842-849 дүгээр тэмдэгийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2016.05.24-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, орон нутгийн 39 иргэн, нийт 85 хүн ажиллаж Баяндун сумын нутагт гарсан түймрийг 2016.05.27-ны өдрийн 15:40 цагт цурамд оруулан бүрэн унтрахаар ажиллаж байна.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 10, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 1, мэдээллийн 1 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэвшил-Эрдэнэ” ХХК-ийн хашаанд хар лав шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.29-ны өдрийн 15:06 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч,

Налайх дүүргийн 7 дугаар хороонд малын  бууц  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч,

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 15:19 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 07:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байшин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 16:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байддын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт иргэн А-гийн хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 19:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байддын газрын Гал унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Адуунчулуун” ХХК-ийн нүүрсний ил уурхайн 710-р мөргөцгийн баруун хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.28-ны өдрийн 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, тус уурхайн 44 ажилтан, нийт 50 хүн ажиллаж байна

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top