ОБЕГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт шинээр баригдаж буй Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн барилгын ажилтай танилцлаа. Аймгийн Онцгой байдлын газрын болон уг барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзлаа.
Шинэ ангийн барилгыг ашиглалтад оруулах хугацаанаас хэтэрч, барилгын ажил удаашралтай байгаад сануулга өгч, богино хугацаанд чанартай гүйцэтгэн ажиллаж, барилгыг хүлээлгэн өгөх үүргийг өглөө.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гал түймэр унтраах, аврах ангийн барилга ашиглалтад орсноор төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх боломж бүрдэж байна. Албан хаагчдын ажиллах таатай орчинг бүрдүүлж сургалтын танхим байгуулах, ширээ сандал, компьютер, техник хэрэгслээр хангах зэрэг ажлыг санаачлан ажиллахыг Онцгой байдлын газрын удирдлагуудад өгч, үүнд шаардагдах 30 сая төгрөгийг аймаг, орон нутгаас шийдвэрлүүлэх үүргийг өглөө.