Цэцэрлэгийн хүүхдүүд аюулгүй амьдрах арга ухаанд суралцлаа

13318894_1155130967893101_437305790_n.jpg

Нийслэлийн Засаг даргын 2013- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аюулгүй амгалан Улаанбаатар зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүр нийслэлийн Засаг даргын захирамжаар гамшгаас хамгаалах сургалт, дадлага уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг.

13342021_1155130951226436_160046535_nЭнэ жил цэцэрлэгийн хүүхэд багачуудын дунд “Аюулгүй амьдрах арга ухаанд суралцъя, хэвшүүлье, нөлөөлье” сэдвийн дор гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг  Нийслэлийн Онцгой байдлын газраас уралдаант тэмцээний хэлбэрээр зохион байгууллаа.  Тэмцээнд  Чингэлтэй дүүргийн 19, 39-р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 3-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 77-р цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 25-р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 25-р цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэгийн нийт 7 багийн 140 авъяаслаг хүүхэд, багачууд оролцож, гамшгаас урьдчилан сэргийлэх сэдэвтэй жүжигчилсэн тоглолт, иргэд, олон нийтэд зориулсан уриалга, сэрэмжлүүлэг явуулах, онцгой байдлын албаны дуу, шүлэг зохиох зэрэг гурван төрлийн тэмцээнээр авъяас чадвар, авхаалж самбаагаа сорив.

13318536_1155131077893090_883779057_n13342296_1155131124559752_1797844845_nТэмцээний тэргүүн байранд Баянзүрх дүүргийн 3-р цэцэрлэг , хоёрдугаар байранд Сонгино хайрхан дүүргийн 11-р цэцэрлэг, гуравдугаар байранд Хан-Уул дүүргийн 28-р цэцэрлэгт тус тус шалгарсан байна.

13318528_1155131024559762_1682148593_nХүүхэд, багачуудыг бага наснаас нь эхлэн гамшгаас хамгаалах сургалт, дадлагад сургаснаар гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй болох төдийгүй гамшгийн үед өөртөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлэх чадвартай болдог байна.

13342134_1155130934559771_314786814_n2

scroll to top