Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймагт бороо орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутгаар түр зуурын бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн саваар  28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-нд говийн ихэнх нутаг, баруун болон төвийн нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо, 3-нд төв болон говийн нутгаар, 4-нд төв, говийн нутаг, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Салхи 2-нд нутгийн баруун хэсгээр, 3, 4-нд зарим газраар 14-16 м/с хүрч, шороон шуурга шуурна. 2, 3-нд нутгийн өмнөд хэсгээр, 4, 5-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.29-ний өдрийн 18:05 цагт хүлүээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, ар гэрийн 4 хүн, нийт 17 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.05.31-ний өдрийн байдлаар 25 км газарт самналт хийсэн. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Ус, цас, шаварт саатсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний дэргэд Туул голд иргэн Э-гийн 63-44 УБН улсын дугаартай “Субару-Порестор” загварын автомашин усанд суусан гэсэн дуудлагыг 2016.05.31-ний өдрийн 20:33 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч ажиллаж татан гаргасан.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Бүрэн цагаан” гэдэг газар малчин Г-гийн 7 хонь 2016.05.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн “Бага бургас” гэдэг газар малчин Б-гийн 18 хонь 2016.05.09-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.15-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Цагаан булаг” гэдэг газар малчин А-гийн 6 хурга 2016.05.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.23-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Хөх-Овоот” гэдэг газар малчин Э-гийн 10 хонь 2016.05.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн “Жаргалантын хүр” гэдэг газар малчин Б-гийн 1 хонь 2016.04.15-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Ам дэрс” гэдэг газар малчин А-гийн 36 хонь, 22 хурга 2016.05.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн “Хөдөө булан” гэдэг газар малчин Л-ийн хонин сүрэгт Сүхбаатар аймгийн Халзан сумаас 20 хонь авчирч нийлүүлж тавьсан нь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Адаартын хаяа” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Үхрийн хорт салст халуурал” болох нь;

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл смуын Сэлэнгэ багийн “Цэнгэлийн бөөрөг” гэдэг газар малчин Ж-гийн 1 үхэр 2016.05.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хоргдсон тул аймгийн МЭАЦЛ-д шинжилэхэд “Дуут хавдар” болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Гүнжийн даваа” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2016.05.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн “Тэрэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.05.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжилэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр: 

Цурамд байгаа түймэр: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Зэрлэг 3 дугаар  багийн нутаг “Горьхон” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.30-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч орон нутгийн 36 иргэн ажиллаж 2016.05.30-ны өдрийн 20:15 цагт түймрийг цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 1, мэдээллийн 1 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт зах явах замд иргэн Б-гийн 32-75 УНД улсын дугаартай “Тоёото-Эстима” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.31-ний өдрийн 10:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Яармагийн гүүрний дэргэд бургас шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.31-ний өдрийн 15:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 албан хаагч ажиллаж унтраасан. Гал түймэрт 0,1 га талбай өртсөн.;

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.31-ний өдрийн 15:48 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшингийн дээвэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.31-ний өдрийн 17:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын Өлзийт багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.31-ний өдрийн 19:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Адуунчулуун” ХХК-ийн нүүрсний ил уурхайн 710-р мөргөцгийн баруун хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.28-ны өдрийн 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, тус уурхайн 30 ажилтан, нийт 36 хүн ажиллаж 2016.06.01-ний өдрийн 07:15 цагт  тус тус бүрэн унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top