Голд урссан иргэдийн амь насыг аврав

8b5cb201b843ffa4a3ea33383bb414ff_632.jpg

Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн “Баньдийн арал” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд гүүр барьж байсан хоёр иргэн хөвдөг гүүрний хэсгийн хамт тасраад урссан тухай дуудлага 2016.06.06-ны өдөр 14:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Аврагчдыг очиход орон нутгийн иргэд гүүрийн хамт урсаж явсан тус сумын иргэн Б /40 настай, эрэгтэй/, “Хотгор зам” ХХК-ны ажилтан С /28 настай, эрэгтэй/ нарыг уснаас гаргаж амь насыг нь аварсан байжээ.

Хоёр иргэний биеийн байдал нь хэвийн. Аврагчид гүүрийг уснаас гаргах ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна.

 

scroll to top