Орхон аймгийн Онцгой байдлын газрын хамт олон тэргүүлжээ

orhon3.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, сурталчлан түгээх, өвлүүлэн үлдээх, монгол бичгийн албан хэрэгцээ нэмэгдүүлэх арга хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна.

Мөн Монгол улсад шинээр мэндэлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, төрийн дипломат албан бичгийг монгол бичгээр үйлдэж мянган жилийн түүхтэй босоо бичгээ төрийн бичиг болгох үйл ажиллагааг шат дараатай дэмжих бодлого дэвшүүлсэн билээ.

Энэ бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор аймаг бүрт зохиогдож буй “Үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх” уралдааныг орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулж байна.

Орхон аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан уг уралдаанд Онцгой байдлын газрын хамт олон тэргүүн байрт шалгаран өргөмжлөлөө гардан авчээ.

orhon1

scroll to top