1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод Баян-Өлгий, Орхон, Завхан, Сэлэнгэ Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсэг, баруун аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос 7-12 м/с. 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 19, 20-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 19, 20-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн иргэн Ц /84 настай, эмэгтэй, мартаж, санадаг эмгэгтэй/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.12-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.06.15-ны өдрийн байдлаар тус сумын Вангийн овооны 1 дүгээр, Ганган-Орхон 2 дугаар баг, Эрдэнэ толгой 3 дугаар багийг тойрсон тариан талбай услах зориулалттай суваг дагуу самнаж хайсан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн “Жилчигийн-Ам” гэдэг газраас иргэн Ц /46 настай, эрэгтэй/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.06.15-ны өдрийн байдлаар Дэлгэрмөрөн голын ай сав дагуу Олон голын бэлчир хүртэл самнаж хайсан.
Аврах ажиллагаа: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт бага насны хүүхэд хашаа давж байгаад модонд гарынхаа шууны хэсгээр сүлбэгдэн өлгөгдсөн тухай дуудлагыг 2016.06.015-ны өдрийн 17:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж, Х /8 настай, эрэгтэй/-г аюулгүй болгож, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
3.Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн “Шовгор тэсэг” гэдэг газар малчин У-гийн суурьт 1 тэмээ 2016.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар малчин Ц-гийн 1 үхэр 2016.06.02-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Устын булаг” гэдэг газар малчин Ц-гийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багийн “Шар хөндийн-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 10 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Их харгана” гэдэг газар малчин Э-гийн суурьт 2 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Шар хүнгүй” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн “Хар давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
Үер, усанд боогдсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан-Арал багийн “Цагаан-Арал” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрхүүд, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 20:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж 2016.06.14-ний өдрийн байдлаар 3 айл өрхийн 114 үхэр, 88 адууг гол гаталган аюулгүй болгосон.
Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөндий” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрхүүд, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэн ажиллаж байна.
Үер, усанд боогдсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн “Цагаан-Арал” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрх, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.12-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж, 2016.06.15-ны өдрийн байдлаар иргэн Ө-гийн 6 үхэр, 1500 гаруй бог мал байснаас 6 үхрийг тууж, 500 гаруй бог малыг завиар зөөн гаргасан.
Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөндий” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрхүүд, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 15 иргэн ажиллаж, Ховд голын тохойд усанд боогдсон 11 айл өрх, 141 бод малыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн.
4.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 9, зөрчлийн 1, орон нутагт гал түймрийн 3, мэдээллийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.15-ны өдрийн 09:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.15-ны өдрийн 10:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Д-гийн “Сод” зочид буудлын 211 тоот өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.06.15-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.15-ны өдрийн 13:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.15-ны өдрийн 13:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд иргэн Л-ийн 16-15 УНВ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.15-ны өдрийн 13:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд иргэн Б-гийн хашаанд шар өвс, хог шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.15-ны өдрийн 15:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.15-ны өдрийн 20:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гэр, амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.16-ны өдрийн 01:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн иргэн Э-гийн түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагаар 2016.06.15-ны өдрийн 13:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 6 албан хаагч,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “ЦМК” ХХК-ийн хашаан дотор иргэн Д-гийн байшингийн мод шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.15-ны өдрийн 13:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 5 албан хаагч,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт иргэн А-гийн хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.15-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР