Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод болон Баян-Өлгий, Орхон, аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын баруун хэсэг, төвийн болон зүүн аймгийн зарим газраар бороо орно. Салхи баруун болон, говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг Туул, Тэрэлж голын сав газраар 15-20 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгаар 21-26 градус бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, түр зуурын бороо орно, салхи 5-10 м/с, 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд баруун аймгуудын нутаг, 27-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгаар шөнөдөө13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 26-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг “Морин туурай хясаа” гэдэг газар иргэн Б гэдэг айлаас М /15 настай, эмэгтэй/, Б /3 настай, эмэгтэй/ нар 2016.06.21-ний өдрийн 22:00 цагийн орчимд алга болсон тухай дуудлагыг 2016.06.22-ны өдрийн  00:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад дээрх хүүхдүүд Улаанбаатар хотод байдаг гэртээ ирсэн тухай ар гэрээс нь мэдээлсэн.

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багийн Цулхар хэсгийн “Агуйт”-ын 1 дүгээр гудамжийн 2 тоотод иргэн Э /55 настай, эмэгтэй/ 2016.06.22-ний өдрийн 21:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг тус тус хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, ар гэрийн 10 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад өөрөө 2016.06.23-ны өдрийн 06:40 цагт гэртээ очсон тухай ар гэрээс нь мэдээлсэн.

Уснаас эрэн хайх: Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн Буруно Дубач /69 настай, эрэгтэй/ 2016.05.24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Олон голын бэлчир гэдэг газар Сэлэнгэ мөрөнд 2016.06.10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 2016.06.21-ний өдрийн 16:00 цагаас эхлэн Дэлгэрмөрөн голын “Хилэнт”-ийн гүүрнээс  завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.22-ний өдрийн байдлаар 80 км газар усаар эрэн хайсан.    

Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн “Баянхайрхан” гэдэг газар 2016.06.21-ний өдрийн 15:30 цагт Улаанбаатар хотын харьяат Б /2 настай, эрэгтэй/ Хануйн голд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2016.06.21-ны өдрийн 23:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 2016.06.22-ны өдрийн 08:53 цагт цогцсыг уснаас гаргаж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутгаар 2016.06.22-ний өдөр усархаг ширүүн бороо орсны улмаас 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТ” шатахуун түгээх станцын хажууд үерийн ус зайлуулдаг сувагт 2 хүн унасан тухай дуудлагыг 2016.06.22-ний өдрийн 16:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч ажиллаж үерийн ус зайлуулах сувгын усанд унаж нас барсан иргэн Э /57 настай, эрэгтэй/, Н /16 настай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн “Шовгор тэсэг” гэдэг газар малчин У-гийн суурьт 1 тэмээ 2016.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар малчин Ц-гийн 1 үхэр 2016.06.02-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Устын булаг” гэдэг газар малчин Ц-гийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багийн “Шар хөндийн-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 10 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Их харгана” гэдэг газар малчин Э-гийн суурьт 2 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Шар хүнгүй” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврайн Вандант” гэдэг газар малчин Э-гийн 1 үхэр 2016.06.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн “Хар давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн суурьт 1 үхэр 2016.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн “Булгийн дэнж” гэдэг газар малчин Л-ийн суурьт 1 үхэр 2016.06.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Булштайн дэнж” гэдэг газар малчин Ш-ийн 30 хонь 2016.06.08-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Үер, усанд боогдсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан-Арал багийн “Цагаан-Арал” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрхүүд, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.11-ний өдрийн 20:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж 2016.06.14-ний өдрийн байдлаар 3 айл өрхийн 114 үхэр, 88 адууг гол гаталган аюулгүй болгосон.

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөндий” гэдэг газар Ховд гол үерлэж айл өрхүүд, малтайгаа усанд боогдсон тухай дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэн ажиллаж байна.

Үер: Увс аймгийн Өмнөговь сумын нутгаар усархаг бороо орсны улмаас Ховд гол үерлэж тус сумын Улиастай багийн “Бөөрөг”, “Шар цэхээ”, “Мөнжүү” гэдэг газар 40 айл өрхийн амбаар, эд зүйлийн хамт усанд автсан тухай дуудлагыг 2016.06.22-ний өдрийн 23:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч айлуудын усанд автсан эд зүйлийг нүүлгэн шилжүлэхээр ажиллаж байна. Гарсан зардлыг сум орон нутаг хариуцна.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн 1, дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд иргэн Ж-гийн 17-23 УНТ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.22-ний өдрийн 15:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах Гал унтраах, 26 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.22-ний өдрийн 21:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын аврах Гал унтраах, 52 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой осол:

Тэсэрч дэлбэрэх, сум, галт хэрэгсэл: Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Замын-Улаан багийн “Арын гашуун” гэдэг газар 2 мина байгаа тухай дуудлагыг 2016.06.19-ний өдрийн 10:00 цагт хүлээн авч Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тусгай чиг үүргийн Тэсэрч, дэлбэрэх бодис хайгуул устгалын бүлгийн 5 албан хаагч ажиллаж ТМ-57 загварын Танк эсэргүүцэгч сургалтын мина байсныг аюулгүй болгож тээвэрлэж авч явсан.

Ахуйн осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд бохирын шугам холбохоор газар ухаж байсан 1 хүн бүсэлхийнээс доош шороонд дарагдсан тухай дуудлагыг 2016.06.22-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч ажиллаж иргэн Б /55 настай, эрэгтэй/ шороонд дарагдсан байсныг гаргаж ГССҮТ-д шилжүүлж өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top