Галаас таван хүүхдийн амийг аварчээ

13510488_1692964810970067_820004410_n.jpg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэн Г.Түвшинжаргал 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 15:00 цагийн орчим тус хороонд оршин суугч иргэн Ө-ийн гэрээс утаа гарч, гал гарч байгаатай таарч галыг унтраасан байна.

Гэрт бага насны таван хүүхэд байжээ. Хүүхдүүд цахилгаанд тогоонд боорцог хайрах гэж байхад нь цахилгаан тогооны залгуураас гал гарч, улмаар гэрийн шал болон унь, дээвэр, туурганд авалцан шатжээ. Энэ үед Г.Түвшинжаргал таарч хүүхдүүдийг галын аюулд өртөхөөс сэргийлж, галыг унтраасан байна.

Ийнхүү авхаалж самбаа гарган, иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлж, таван хүүхдийн амь насыг авран хамгаалж чадсан Г.Түвшинжаргалд талархал дэвшүүлье.

Түүнчлэн эцэг, эхчүүд харгалзах хүнгүйгээр бага насны хүүхдүүдийг орхиж явахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

13510542_1692964804303401_362293101_n13510488_1692964810970067_820004410_n 13487603_1692964824303399_806314250_n13487528_1692964750970073_99305922_n

scroll to top