ОБЕГ-ын дарга Сүхбаатар аймагт ажиллалаа

20160622_191736.jpg

Төвөөс алслагдмал бүс нутгийн ард иргэдэд гамшгаас хамгаалах үйлчилгээг шуурхай хүргэх, гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас 2015-2016 онд улсын төсвийн хөрөнгө  оруулалтаар Гал түймэр унтраах, аврах ангиудыг шинээр байгуулан албан хаагчдыг сурган дадлагажуулж 300 гаруй албан хаагчаар эгнээгээ өргөжүүлээд байна.

20160622_191118Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал шинээр байгуулагдаж буй ангиудын нэг болох Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж орон нутагт ажиллаад ирлээ.

Эрдэнэцагаан сум 7000 орчим хүн амтай, хүн амын тоогоороо улсдаа дээгүүрт ордог сум. Ой, хээрийн түймэр гарах хамгийн эрсдэл бүхий сум төдийгүй үер усны аюул, зуд, хүн малын гоц халдварт өвчин зэрэг аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж ч сүүлийн жилүүдэд буурахгүй байна.

20160622_191720Сүхбаатар аймгийн хувьд 2016 онд Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгат, Дарьганга суманд 20 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Үүнээс зөвхөн Эрдэнэцагаан суманд 8 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ.

20160622_191706

Ой, хээрийн түймэр гарлаа гэхэд албан хаагчид 300-400 км замыг туулж байж голомтод очиж ажилладаг байна. Тийм ч учраас Эрдэнэцагаан суманд Гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулсан нь Эрдэнэцагаан төдийгүй зэргэлдээх сумдад гамшгаас хамгаалах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг сумын удирдлага, иргэд талархаж хүлээн авч байна.

20160622_191736

 

scroll to top