Тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж албан хаагчид ажиллаж, амьдрах байртай боллоо

20160622_172844.jpg

Засгийн газрын 200 дугаар тогтоолоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийг байгуулж, 39 албан хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Ангийн барилга барих төсөв ирэх оны улсын төсөвт тусгагдаад байгаа юм.

Тус ангийг байрлуулах байр, обьект байхгүйн улмаас албан хаагчид гурван гэр барьж өрх тусгаарлан  гарчээ.

20160622_165544Сумын удирдлагын зүгээс анхаарал хандуулаагүй, ажиллаж, амьдрах орчин бүрдээгүй, албан хаагчдын зутруухан төрх биднийг угтсан.

20160622_165407Улс эх орны аюулгүй байдал, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах хариуцлагатай үүрэг хүлээсэн төрийн байгууллагын үйл ажиллагаанд сумын удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллаагүй байгаа нь харагдаж байлаа.

20160622_165538ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал сумын удирдлагатай уулзан, тус ангийг байрлуулах обьект гаргаж өгөхийг сумын удирдлагад анхаарууллаа.

20160622_165554ОБЕГ-ын даргын Эрдэнэцагаан сумыг зорьсон гол зорилго ч албан хаагчдынхаа ажиллаж буй орчин, нөхцөлтэй газар нь танилцах, албан хаагчдын санал сэтгэгдлийг сонсох, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллах явдал байсан.

20160622_170618Тийм ч учраас бороонд норсон гэрт, гал хөсгүй зэврүүхэн нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа албан хаагчдаа байрлах байртай болгоод буцахаа ч сумын удирдлагад хэлж байсан юм.

Эрдэнэцагаан сумын Засаг дарга С.Амартайванд уг байдлыг танилцуулж анги байрлуулах байр, обьектыг сонголоо.

Сумын бүрэн дунд сургууль шинээр дотуур байр барьж хүүхдүүдээ байрлуулаад байгаа юм байна. Хуучин буюу 50 хүүхдийн дотуур байраа агуулах хэлбэрээр ашиглаж байгаатай таарлаа.

20160622_172844Сургуулийн захирал Р.Саруул бидэнд дотуур байраа танилцуулсан. Уг дотуур байрыг 2010 онд ашиглалтад оруулсан, албан хаагчид бага зэргийн засвар хийгээд нүүгээд орох боломжийн обьект байлаа.

Сумын Засаг даргын зөвшөөрлөөр уг барилгыг газрын хамт Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангид шилжүүлэх шийдвэрийг сумын удирдлагуудаар гаргуулж тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

20160622_172606ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ангийн дарга хошууч Г.Батгэрэлд, уг барилгын уурын зуухны халаалт болон гараж барих тооцоог гарган ойрын хугацаанд танилцуулах, уг барилгыг хашаажуулж, дотно, гаднах тохижилтын ажлыг богино хугацаанд хийж дуусгахыг анхааруулаад төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай тасралтгүй хүргэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгов.

20160622_165753Үүний дараа ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн албан  хаагчидтай уулзлаа. Тус ангийн албан хаагчид энэ хугацаанд ой, хээрийн нэг, автозамын ослын хоёр дуудлагаар ажилласан байна.

Өөрсдийн ажиллаж, амьдарч буй бодит нөхцөл, байдалтай газар дээр нь ирж танилцан тулгамдсан асуудлыг шийдвэрлэн өгсөн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралд талархаж буйгаа албан хаагчид илэрхийлж байлаа. Т.Бадрал дарга ч албан хаагчдад хандан  төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, албаны нэр хүндээ өндөрт өргөн амжилт гарган ажиллахыг үүрэг болгосноор Эрдэнэцагаан суманд ажилласан томилолт өндөрлөсөн юм.

20160622_192351

 

scroll to top