Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь талын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал:  26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг баруун болон говийн аймгуудын зарим газраар,  27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд нутгийн зүүн хагаст  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26,27-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/ 2016.05.24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Олон голын бэлчир гэдэг газар Сэлэнгэ мөрөнд 2016.06.10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 2016.06.21-ний өдрийн 16:00 цагаас эхлэн Дэлгэрмөрөн голын “Хилэнт”-ийн гүүрнээс  завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.24-ны өдрийн байдлаар Тариалан сумын Сэлэнгэ  багийн нутаг Нүхтийн үзүүр гэдэг газар хүртэл нийт 300 км усаар урсаж, 19:30 цагт эрлийг зогсоосон. Их-Уул сумын Мандал багийн нутаг “Цагаан хад” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд завьтай урсаж явсныг тус багийн малчин М малаа дурандаж байгаад  харсан, мөн 10-аад хоногийн өмнө Их-Уулын сумын “Бага-Ацийн” бирвааз дээр иргэн Батчулуунтай уулзаад явсан тухай мэдээлсэн.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн суурьт 3 хонинд 2016.06.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.06.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Булштайн дэнж” гэдэг газар малчин Ш-ийн 30 хонь 2016.06.08-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Жаргалант” гэдэг газар малчин С-ийн 3 хонь, 2 хурганд  2016.06.22-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн “Булгийн дэнж” гэдэг газар малчин Л-ийн суурьт 1 үхэр 2016.06.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн байсан тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврайн Вандант” гэдэг газар малчин Э-гийн 1 үхэр 2016.06.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байсан тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Үер, усанд боогдсон: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн Хайлаастын гудамжийн айл өрх, ногооны талбай хүчтэй усархаг бороо орсноос усанд автсан тухай дуудлагыг 2016.06.26-ны өдрийн 08:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч ажиллаж, 2016.06.26-ны өдрийн байдлаар нийт тус гудамжийн усанд автсан 4 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, ногооны талбайн усыг гадагшлуулж, сэтэрсэн далан шуудууг сэргээн засварлаж ажилласан.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд “Эйкорн” ХХК-ний мужан цехэд хуурсан мод шатаж гэсэн дуудлагыг 2016.06.24-ний өдрийн 15:00 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах Гал унтраах, 18 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байшин, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.24-ны өдрийн 15:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах Гал унтраах, 26 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж уг гал түймэрт П, Ж нарын 2 гэр иргэн П-гийн 98-59 УБЯ улсын дугаартай суудлын автомашин, Mersedes benz-230 загварын автомашин тус тус шатсан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.24-ний өдрийн 20:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах Гал унтраах, 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрогийн автозамын зорчих хэсэг дээр иргэн С-ийн 80-36 УНА улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 00:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах Гал унтраах, 10 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан үнээний ферм”-ийн урд авто замын зорчих хэсэг дээр иргэн З-гийн 46-59 ДОР улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.24-ний өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын аврах Гал унтраах, 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.24-ний өдрийн 14:31 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын аврах Гал унтраах, 27 дугаар ангийн 6 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.24-ний өдрийн 17:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын аврах Гал унтраах, 56 дугаар ангийн 6 албан хаагч,

Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багт иргэн Ц согтуу гэртээ гал тавих гээд байна гэсэн дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 04:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын аврах Гал унтраах, 24 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллаж, уг барилгад оршин суудаг 7 иргэнийг утаажилтийн бүсээс гаргаж аюулгүйн бүсэд гаргасан.

5.Техникийн холбогдолтой осол:

Ахуйн осол: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн нутаг “Сүн-Уул” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 39 км/-т хууль бусаар алт олборлож байсан хүн шороонд дарагдаж нас барсан тухай дуудлагыг 2016.06.24-ний өдрийн 05:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч ажиллаж иргэн Ч /31 настай, эрэгтэй/ 3 метрийн гүнд шороонд даруулан нас барсан байсныг цогцсыг гаргаж тус сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, прокурор нарт шилжүүлэн өгсөн.  

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top