Аврагчид усны мотоцикльтой аврах ажиллагаа хийж байна

0353576739X1A3267.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяртай ярилцлаа.

9X1A1555Өнгөрсөн хоногуудад орсон борооноор ихэнх голууд үерлэж, олон хүн гол усанд осолдсон мэдээлэл байна. Нийслэлийн Онцгой байдлын албан хаагчид иргэдийг аврах чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж ажиллаж байна вэ?

Дулааны улиралд үер усны дуудлага нэмэгддэг. Амралт зугаалганд явж байгаа иргэд гол усанд осолдож амиа алдах, бэртэж гэмтэх тохиолдол их байдаг. Өнгөрсөн хоёр хоног орсон борооноор улсын хэмжээнд гол усанд 18 хүн эндсэн харамсалтай мэдээ байна. Нийслэлийн хэмжээнд гурван хүн усанд осолдсон байна. Нийслэлийн онцгой байдлын алба нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хурд хүч сайтай орчин үеийн усны мотоцикль, тийрэлтэт хөдөлгүүртэй завьтай болсон. Энэ техникүүд нь аврах ажиллагааг маш шуурхай болгож байна. Усанд аврах ажиллагааг хийхдээ өмнө нь 20 минут явдаг байсан бол энэ хугацаа хоёр дахин буурлаа. Завьт эргүүлийг Туул гол дагуу жил бүр гаргадаг. Энэ жил мөн Туул гол дагуу завьт эргүүлийг гаргаж байна. Цагаан хоолойгоор голын усны түвшин ямар байгаа мэдээллийг өгч сэрэмжлүүлж байгаа. Бас машин техник усанд боогдох, гэр орон нь үерт автан дуудлага нэлээд их байлаа. Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн айл өрхүүд үерт автлаа. Ялангуяа Ёүхбаатар дүүргийн таван гудамжны 120 гаруй айлын хашаа үерт автсан. Чингэлтэй дүүргийн доод салхитын орчим тав, зургаан айл усанд автсан. Гуу жалга дагуу үерийн аман дээр айлууд их бууж байна. Үерт автаж болзошгүйгазар 2500 орчим айл өрх буусан байдаг. Үерийн аман дээр айл, өрхүүд буухгүй баймаар байна. Өөрсдийн амь насаа эрсдэлд оруулж байгааг анхаараарай гэж сануулмаар байна.

Нийслэлийн онцгой байдлын албан хаагчдын техник хэрэгслийн хангалт сайжирч байна. Усны мотоцикльтой, тийрэлтэт завьтай болохоос гадна өөр ямар техник хэрэгслүүдтэй болсон бэ?

Онцгой байдлын алба 2010 онд техник төхөөрөмж 30 хувийн хангалттай байсан. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн онцгой байдлын алба 1000 орчим албан хаагчтай. Үүний 30 хувь нь техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байлаа. 2016 оны байдлаар нийслэлийн Онцгой байдлын бие бүрэлдэхүүний техник тоног төхөөрөмжийн хангалт 57 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, хоёр дахин өсчээ. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. 4,1 тэрбум төгрөгөөр “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах төв” гэсэн том байгууламж барилаа. Мөн урьдчилан сэргийлэх чиглэлээр техник тоног төхөөрөмжүүд сайжирч байна. Тухайлбал, урьдчилан сэргийлэх сургалт явуулдаг хөдөлгөөнт хэлбэрийн машинтай боллоо. Энэ машин нь тусгай тоноглолтой. Гэр орондоо цахилгаан хэрэгсэлтэй яаж харилцах уу, галын хорыг яаж ажиллуулах уу, гал гарвал ямар утсаар дуудлага өгөх үү гэх мэтээр үзүүлэх сургалтууд явуулдаг машинтай болсон. Сургууль, цэцэрлэгүүд дээр очиж сургалтууд явуулах юм. Мөн гамшигтай тэмцэх чиглэлээр техник, тоног төхөөрөмж нэлээдгүй их байна л даа. Таван сая еврогийн өртөгтэй Австри улсад үйлдвэрлэсэн галын тусгай хэрэгсэлтэй машинтай болсон. 18 ширхэг машин, Евро стандартын гал унтраах машиныг бид ашиглаж байна гэсэн үг. Улаанбаатар хотод 15 гал унтраах анги байна. Энэ ангиуд бүрэн техникийн шинэчлэл хийж галын машинаа сольсон. 2013 онд үйлдвэрлэсэн шинэ машинуудаар техникүүдээ шинэчиллээ. Мөн аврах ажиллагаа явуулдаг автомашинуудаар хангагдлаа. Хүн нэг бүрийн багаж хэрэгсэл олон улсын түвшинд очиж сайжирч байна. Аврагч, гал сөнөөгчид үндсэн үүргээсээ хамаараад багаж хэрэгсэл нь өөр байдаг. Гал сөнөөх үүрэгтэй хүн бол гал унтраах зориулалтын багаж хэрэгслээр хангагдана. Жишээлбэл, яг одоо Солонгосын аврагчид ашиглаж байгаа баг, хүчилтөрөгчийн баллон ашиглаж байна. Мөн битүү утаатай орчинд хүний дулаан хэмжигч ашиглаж байна. Утаа ихтэй газар энд тэнд, булан тохойд хүн угаартаад унаад өгсөн байлаа гэхэд тэнд аврагч ороод хүн байгаа эсэхийг хайхад бэрхшээлтэй байдаг. Утаатай газар юу ч харагддаггүй. Тиймээс хүний биеийн дулаанаар хэмжигч багажтай боллоо. Багажаа ажиллуулаад хаана хүн байгааг олох боломжтой. Ийм багажтай болсноор манай аврагчдын ажлыг маш ихээр хөнгөвчилж байна. Зам сайжрахын хэрээр жолооч нар хурд хэтрүүлж осол аваар гаргах нь ихэсч байна. Зам дээр гарсан осол аваар дээр аврах бүлэг 105 шуурхай бүлэг 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг. Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд 200-гаад аврагч өдөр бүр үүрэг гүйцэтгэж хонодог. Автын ослын үед машин тэргэнд хавчуулагдса, гарч чадахгүй нөхцөл байдал их байдаг. Энэ тохиолдолд манай шуурхайгийнхан автомашины төмрийг тасдах, шилийг нь зүсэх гэх мэт техник багаж хэрэгсэлтэй болсон. Таван жилийн өмнө усны гүний хувцас манайд хоёрхон байсан. Хөвсгөл далайд машин цөмрөх тэр үед гүний арваад хувцастай болсон байна. Бусад дагалдах хэрэгслүүд нэмэгдсэн. Усны мандлын хувцас гээд олон зүйл нэмэгдлээ. Цаашдаа хангалт улам нэмэгдэх байх.

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах төвтэй болсон гэж байна. Энэ төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Улаанбаатар хотын нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй томоохон байгууламж барьж дууслаа. Долдугаар сардаа багтаагаад тоноглож дуусаад есдүгээр сард ашиглалтад өгнө. Энэ нь 58 өрөө тасалгаатай, найман төрлийн дэд танхимтай. Энэ төвд гамшиг ослын үед хэрхэн өөрийн болон бусдын амь насыг аврах талаарх сургалтуудыг явуулах юм. Жишээлбэл, газар хөдлөлтийн танхимд дотор нь тавилга оруулаад долоон баллаар хөдөлгөж үзүүлэх ийм мэргэжлийн түвшний танхим юм. Тэгэхээр долоон баллын газар хөдлөлт ямар айхтар зүйл байдаг юм гэдгийг тэнд сургалтад суусан хүмүүс мэдэрнэ. Бас эрүүл мэндийн анхны тусламжүзүүлэх танхим байна. Гал гарах юм уу, өрөө тасалгаа утаатай байх үед яаж гарах уу, яаж өөрийгөө хамгаалах уу гээд ангилал ангилалаар нь сургалтууд явуулах танхимтай. Улаанбаатар хотод 700 гаруй сургууль, цэцэрлэг байдаг. Эхний ээлжинд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг сургалтад хамруулахаар төлөвлөөд байна. Гадны улс орон ялангуяа Япон, Солонгос улсын хүүхдүүдийн хувьд ямарваа нэг гамшиг ослын үед яаж өөрийгөө хамгаалах уугэдэг дадлыг маш сайн эзэмшсэн, мэдлэгтэй байдаг. Тэгэхээр бид эхлээд хүүхдүүдээ ийм зүйлд сургах юм.

Он гарсаар томоохон гамшиг ослын дуудлага хэр их ирсэн бэ?

Томоохон худалдааны төвүүд стандарт ном дүрэм зөрчсөнөөс болж гал гарах тохиолдлууд гарсан. Хамгийн сүүлд “Нарантуул” худалдааны төвд гал гарлаа. Энэ талын урьдчилан сэргийлэх ажлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа. 2016 он гарсаар Нийслэлийн онцгой байдлын алба 206 хүнихй амь насыг аварсан байна. Нийтдээ 2000 гаруй дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын 80 орчим хувь нь обьектын гал түймрийн дуудлага байсан.

 

Өдрийн сонин

scroll to top