Гал түймэр унтраах аврах, 51 дүгээр анги шинэ байрны нээлтээ хийлээ

DSC_8968-1.jpg

Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн шинэ барилгыг хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян, аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал нарын албаны хүмүүс оролцсон юм.

DSC_9000 (1)Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн барилга нь 12 автомашин орох дулаан гражтай, нэг хоёрдугаар давхартаа оффисын өрөөнүүд, аврагчдын амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх байр, сургалтын танхим, хоолны заал, душ саун зэрэг албан хаагчдын ая тухтай орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлжээ. Мөн холбоо дохиоллын хэрэгслээр бүрэн тоноглогдсон байна. Гуравдугаар давхартаа найман айлын албаны орон сууцтай, ГУТОТС-оор хичээллэх, гал унтраах аврах ажлын дадлага хийх дөрвөн давхар сургалтын цамхаг, гадна биеийн тамирын талбай бүхий цогцолбор барилга юм.

DSC_8957 (1)Тус барилгын гүйцэтгэгчээр “Акмин холдинг” компани ажилласан байна.

Барилгын нээлтийн ёслолын үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан 8 албан хаагчийг ОБЕГ-ын Баярын бичиг, Жуух бичиг, Ахмадын алдар, Алтан соёмбо  тэмдгээр  шагнаж урамшууллаа.

Мөн тус барилгын албаны орон сууцанд орох долоон албан хаагчид байрны түлхүүр гардууллаа.

DSC_9055 (1)

DSC_9071 (1)DSC_9130 (1)

scroll to top