Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Булган, Дорнод, Орхон,  Сэлэнгэ, Сүхбаатар,  Төв аймгийн зарим газраар бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын зарим газар болон төвийн нутгийн зүүн, зүүн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9, 10-нд зарим газраар  секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 9-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний баруун талд иргэн Г /21 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 12:19 цагт хүлээн авч тус нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.07.06-ны өдрийн 12:41 цагт цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Хар чулуутын ам” гэдэг газар тус аймгийн иргэн Б /33 настай, эрэгтэй/, Б /34 настай, эрэгтэй/ нар 2016.07.06-ны өдрийн 16:00 цагт Тэрхийн цагаан нууранд осолдсон тухай дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.07.06-ны өдрийн 21:43 цагт осолдсон газраас 20 метр зайд 2,5 метрийн гүнээс цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг, Идэрийн голын усанд иргэн П /25 настай, эрэгтэй/ унаж живэх гэж байна гэсэн дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 21:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч аврах ажиллагаа зохион байгуулж, тус иргэнийг 2016.07.06-ны өдрийн 21:54 цагт эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг “Бага мод” гэдэг газар иргэн А /50 гаруй настай, эрэгтэй/ Тэгшийн голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 23:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Аврах ажиллагаа: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 70 дугаар байрны 2 дугаар орцны цахилгаан шатанд бага насны хүүхэд гацсан тухай дуудлагыг 17:12 цагт хүлээн авч тус нийслэлийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж, иргэн Г /48 настай, эмэгтэй/, иргэн Ж /10 сартай, эрэгтэй/ нарыг гаргаж аюулгүй болгосон.    

3.Үер, ус, шаварт саатсан:   

Ховд аймгийн Зэрэг сумын Зэрэг гол багийн Сэнхрийн голын усанд 70-41 ХОА улсын дугаартай “Ланд круйзер-80” загварын автомашин суусан тухай дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 13:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж иргэн Д-гийн эзэмшлийн “Ланд круйзер-80” загварын автомашиныг уснаас татан гаргаж аюулгүй болгосон.

4.Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Гурван улаан” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 02:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 19 хүн ажиллаж 2016.07.06-ны өдрийн 09:40 цагт бүрэн унтрааж, Баянтүмэн сумын ОНӨҮГДарга Н.Болдбаатараар ахлуулсан бүлэгт хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар заставын “Сүүл сэрвэн” гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагыг 2016.07.05-ны өдрийн 20:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн 7, 8 дугаар заставаас 21 албан хаагч, нийт 45 хүн ажиллаж 2016.07.07-ны өдрийн 06:20 цагт бүрэн унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн нутаг  “Шилийн цагаан” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт   50км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 22:00 цагт /2016.07.07-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч 2016.07.07-ны өдрийн 05:56 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Халхгол  сумын Ялалт багийн “Замын худаг”, “Бор толгой”, Ташгай багийн “Өндөр хүрээ”, “Цайдам”, “Тамсаг” гэдэг газруудад хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.04-ний өдрийн 15:18 цагт /15:55 цагт/, 2016.07.05-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, орон нутгийн 21 иргэн, Матад сумын газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 45 ажилчин, нийт 51 хүн;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн “Гурваншанд” гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагыг 2016.07.05-ны өдрийн 20:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн нутаг “Норов уул” гэдэг газар /Сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 11:49 цагт хүлээн авч тус Хилийн 5 дугаар заставын 4 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 14 хүн;

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг “Вангийн цагаан уул” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 15:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 19 хүн;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн нутаг “Өвөр хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч орон нутгийн 6 иргэн;

Дорнод аймгийн Баянтүмэн  сумын Жаргалант багийн нутаг “Зүүн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 3 дугаар заставаас 9 албан хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 28 хүн;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн нутаг “Усан хөл” гэдэг газар /сумын төвөөс зүүн  тийш  60км-т/  хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч тус тус ажиллаж байна.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 4 дуудлага, 1 мэдээлэлтэй байлаа. 

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,

Төв аймгийн Баян сумын Хашаат гэдэг газар иргэн О-гийн малын өвөлжөө шатаж байна дуудлагыг 2016.07.06-ны 15:13 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 4 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд 5 ханатай гэр бүрэн, 4 ханатай гэр, байшин, хашаа тус тус шатаж байна дуудлагыг 18:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багт амбаар шатаж байна дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 07:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 5 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт модон хашаа, байшин шатаж байна дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 13:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байшин шатаж байна дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 7 албан хаагч,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт амбаар шатаж байна дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 17:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top