Чингисийн талбайд шөнийн парад боллоо

9X1A63612.jpg

Монгол Улсын төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Найм дахь жилдээ тэмдэглэх уг баярт зориулан Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 2000 гаруй албан хаагч ёслолын жагсаалд жагсахаар бэлтгэлээ базааж байна.

Тэгвэл уг нэгдсэн бэлтгэлийн хүрээнд шөнийн парадыг өнөө өглөө үүрийн 04.00 цагт Чингисийн талбайд хийлээ. Ёслолын жагсаалд Онцгой байдлын албаны эрэгтэй, эмэгтэй албан хаагчид оролцож байгаа юм.

Мөн долдугаар сарын 09-нд Монгол Улсын Төрийн далбааны өдрийн ёслолын жагсаалын бэлтгэл болох шөнийн парадыг Чингисийн талбайд дахин зохион байгуулна.

9X1A630329X1A63539X1A6337

scroll to top