Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Дорнод аймагт ажиллаж байна. Тэрбээр тус аймгийн Баян-Уул суманд шинээр байгуулагдаж буй Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн нээлтэд оролцож, албан хаагчиддаа амжилт хүслээ.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Баян-Уул суманд Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Мөн тус ангийн нээлтийн ёслолын үеэр Онцгой байдлын албанд шинээр орж буй 53 албан хаагч Төрийн тусгай албаны тангаргаа өргөлөө.
Түүнчлэн Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ой, хээрийн болон объектын гал түймрийг унтраах үзүүлэх сургууль хийж, ангийн нэрэмжит 32 бөхийн барилдааныг зохион байгуулсан юм.