Он гарсаар ой, хээрийн түймрийн 99 тохиолдол бүртгэгдээд байна

73324135e6cda637948a09b0d8bb87a4.jpg

Улсын хэмжээнд 2016 оны эхний 07 сарын байдлаар нийт 13 аймгийн 51 суманд 99 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, урьдчилсан байдлаар 535.036 га талбай түймэрт өртөж, байгаль экологид 311.678.828 төгрөгийн хохирол учраад байна. Мөн 2.497.500 төгрөгийн эд материалын хохирол учирч, гал түймрийг унтраахад 10.068.050 төгрөгийн зардал гаргажээ.

Түймэрт өртөн гурван хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж, 19 айлын гэр, 10 хашаа саравч шатаж, 160 мал, 1 автомашин, 120 ширхэг хилийн шон шатсан байна.

Түүнчлэн ойрын үед хэт халалт үргэлжилж байгаагийн улмаас ой хээрийн түймрийн гаралт нэмэгдэх төлөвтэй байна. Долдугаар сарын 07-ны өдрийн байдлаар Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт нийт найман түймэртэй байна. Эдгээр найман түймрээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан нэг түймрийг цурманд оруулаад байгаа юм.

Иймд иргэн та түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байж ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

scroll to top