Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон, Сэлэнгэ, Ховд аймгийн зарим газраар бороо орсон.

Өнөөдөр: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 33-38 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 31-33 градус дулаан байна.

Төлөв байдал:  9,10-нд ихэнх нутгаар, 11,12-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9,10-нд зарим газраар 16-18 м/с хүрч ширүүснэ. 9-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, говийн нутгийн өмнөд хэсэг Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн иргэн О /37 настай, эрэгтэй/ 2016.07.06-ны өдөр гэрээсээ гараад олдохгүй байна гэсэн дуудлагыг 2016.07.07-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 48 дугаар ангийн 9 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Уснаас эрэн хайх: Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн “Бага мод” гэдэг газар иргэн А /57 настай, эрэгтэй/ Тэгшийн голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 23:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.07.07-ны өдрийн 09:02 цагт  цогцсыг гаргаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Дэл булаг багийн /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т “Хонгогчин” гэдэг газар иргэн Х /20 настай, эрэгтэй/ Хонгогчин гэдэг нууранд морио услах гэж байгаад мориноосоо унаж осолдсон тухай дуудлагыг 2016.07.07-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч нуурын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.07.07-ны өдрийн 20:40 цагт цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгсөн.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “Гангын тохой”  гэдэг газар Ерөө голын усанд Х /17 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.07-ны өдрийн 19:24 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж байна.

3.Үер, ус, шаварт саатсан:   

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номнон багийн Намаг гэдэг газар “Түйн” голд жолооч Г, А нар 39-61 БНА улсын дугаартай УАЗ-469 загварын автомашин усанд суусан дуудлагыг 2016.07.07-ны өдрийн 19:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж автомашиныг татан гаргасан.

4.Ой, хээрийн түймэр:

Унтарсан түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн нутаг “Норов-Уул” гэдэг газар /Сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 11:49 цагт хүлээн авч Хилийн 5 дугаар заставын 4 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 14 хүн ажиллаж 2016.07.07-ны өдрийн 09:05 цагт;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн “Гурваншанд” гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагыг 2016.07.05-ны өдрийн 20:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч ажиллаж 2016.07.07-ны өдрийн 18:48 цагт;

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг “Вангийн цагаан-Уул” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 15:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 19 хүн ажиллаж 2016.07.07-ны өдрийн 19:40 цагт;

Дорнод аймгийн Халхгол  сумын Ялалт багийн “Замын худаг”, “Бор толгой”, Ташгай багийн “Өндөр хүрээ”, “Цайдам”, “Тамсаг” гэдэг газруудад хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.04-ний өдрийн 15:18 цагт, 2016.07.05-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, орон нутгийн 21 иргэн, Матад сумын газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 45 ажилчин, нийт 51 хүн ажиллаж 2016.07.07-ны өдрийн 19:40 цагт;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн нутаг  “Шилийн цагаан” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт   50км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч 2016.07.07-ны өдрийн 21:40 цагт;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн нутаг “Өвөр хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч орон нутгийн 6 иргэн ажиллаж 2016.07.08-ны өдрийн 00:10 цагт;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн нутаг “Усан хөл” гэдэг газар /сумын төвөөс зүүн  тийш  60км-т/  хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж 2016.07.08-ны өдрийн 00:10 цагт;

Дорнод аймгийн Баянтүмэн  сумын Жаргалант багийн нутаг “Зүүн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.06-ны өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 3 дугаар заставаас 9 албан хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 28 хүн ажиллаж 2016.07.08-ны өдрийн 06:30 цагт тус тус унтраасан.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 1, мэдээллийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.07-ны өдрийн 07:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч,

Багануур дүүргийн 5 дугаар хорооны 9 дүгээр гудамжийн 17 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нүүрэнтэй-Эсгий” ХХК-ийн хатаадгын өрөөнд эсгий, ноос шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.07-ны өдрийн 22:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч,

Завхан аймгийн Тэс сумын Зөр багт мотоцикль шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.07-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 57 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top