Албан хаагчид цол нэмэв

DSC_5225.jpg

Онцгой байдлын албанд шагналын хур буусан энэ өдөр олон албан хаагч цол нэмлээ.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Балжиннямын Пүрэвням Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Жамьянгийн Жаргалсайхан, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн Гамшгаас хамгаалах албад хариуцсан ахлах мэргэжилтэн, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хошууч Энхжавын Эрдэнэбаатар нарын зургаан албан хаагч хугацааны өмнө онцгой байдлын дэд хурандаа цолоор шагнагдлаа.

DSC_5207Мөн хугацааны өмнө онцгой байдлын хошууч цолоор Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн захирагч, онцгой байдлын ахмад Баттөмөрийн Зоригоо нарын долоон албан хаагч, хугацааны өмнө онцгой байдлын ахмад цолоор ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн хэрэг хөтлөгч, онцгой байдлын ахлах дэслэгч Мягмарын Ариунтунгалаг, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын ахлах дэслэгч Ядамсүрэнгийн Отгончимэг нарын 13 албан хаагч, хугацааны өмнө онцгой байдлын ахлах дэслэгч цолоор ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын техникийн бэлэн байдал хариуцсан инженер, онцгой байдлын дэслэгч Гансүхийн Хатантуул, Санхүү, хангалт үйлчилгээний газрын хувцасны хангалт хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Цэрэнжавын Онон нарын 50 албан хаагч шагнагдлаа.

DSC_5211DSC_5216Мөн шинээр офицерын бүрэлдэхүүнд оруулж онцгой байдлын дэслэгч цолоор, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн Ширнэнгийн Анхтуяа, тус газрын бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн Очирбатын Цэнд-Аюуш, Санхүү, хангалт үйлчилгээний газрын нягтлан бодогч Доржийн Байгалмаа, Давтан сургалт, сэргээн заслын төвийн Сургалтын албаны багш Цэрэндоржийн Энхтуяа нар шагнагдлаа.

DSC_5229Мөн цол сэргээж онцгой байдлын хошууч цолоор нэг, онцгой байдлын ахмад цолоор гурван албан хаагч, онцгой байдлын ахлах дэслэгч цолоор нэг албан хаагч, ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж онцгой байдлын дэд ахлагч цолоор нэг албан хаагч тус тус шагнагдлаа.

DSC_5219 DSC_5221

scroll to top