Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Увс, Завхан аймгийн зарим газраар бороо орсон.

ӨнөөдөрНутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 градус, Говийн нутгийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын тал тнутгаар 35-40 градус, Говийн нутгийн баруун хэсэг, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, түр зуурын бороо орно, дуу цахилгаантай, салхи өмнөөс зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 31-33 градус дулаан байна.

Төлөв байдал:  10, 12, 13-нд ихэнх нутгаар, 11-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн иргэн О /37 настай, эрэгтэй/ 2016.07.06-ны өдөр гэрээсээ гараад олдохгүй байна гэсэн дуудлагыг 2016.07.07-ны өдрийн 15:00 цагт /17:05 цагт/ хүлээн авсан. Тус  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 48 дугаар ангийн 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.07.08-ны өдрийн 22:15 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Уснаас эрэн хайх: Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “Гангын тохой”  гэдэг газар Ерөө голын усанд Х /14 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.07-ны өдрийн 19:24 цагт /19:35 цагт/ хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Багануур дүүргийн 5 дугаар хорооны “Улаан-Эрэг” гэдэг газар Хэрлэн голын усанд иргэн Э /32 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.08-ны өдрийн 18:23 цаг /19:00 цагт/ хүлээн авч Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, 1 завь, 1 автомашинтай, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 11 албан хаагч, 2 завь, 2 автомашинтай ажиллаж 2016.07.09-ний өдрийн 06:10 цагт цогцсыг олж уснаас гарган дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

 

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Шар хүнгүй” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2016.07.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.

 

 

Үер, ус, шаварт саатсан: Ховд аймгийн Үенч сумын Улиастай багийн “Улаан-Эрэг” гэдэг газар 79-39 УБИ улсын дугаартай 11 зорчигч бүхий суудлын автомашин Нарийны голын усанд суусан тухай дуудлагыг 2016.07.09-ний өдрийн 02:00 цагт /02:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.  

4. Ой хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хонд” амралтын газрын чиглэлд автозамын зорчих хэсэгт иргэн Г-н эзэмшлийн 18-72 СЭА улсын дугаартай ачааны автомашин шатсаны улмаас замын хажуугын ой мод руу тархан шатсан тухай дуудлагыг 2016.07.08-ны өдрийн 14:20 цагт /15:00 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, 2 автомашинтай, аймгийн Цагдаагийн газрын 3 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 7 иргэн, 1 автомашинтай, Нийт 25 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.07.08-ны өдрийн 20:40 цагт цурамд оруулсан.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 7, орон нутагт гал түймрийн 3  дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо,  Сонсголонгийн 22 дугаар гудамжийн 747 тоотод иргэн Д-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.08-ны өдрийн 12:33 цагт /13:00 цагт/ хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 3 дугаар гудамжийн 10 тоотод Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.08-ны өдрийн 13:35 /14:00 цагт/ хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч;

Налайх дүүргийн 5 дугаар хорооны  Гандан-Уулын 1 дүгээр гудамжийн 5 тоотод иргэн Ш-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.08-ны өдрийн 14:03 цагт /16:30 цагт/ хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт “Цэргийн хотхоны”  1А тоотод иргэн Ш-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.08-ны өдрийн 17:22 цагт /20:10 цагт/ хүлээн авч Чингэлтэй дүүргийн  Онцгой байдлын  хэлтсийн Гал унртаах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч ажилласан. Уг галд иргэн Д /80 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагын хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нисэх” багийн 11 дүгээр гудамжийн 16 тоотод иргэн Н-н хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.08-ны өдрийн 13:30 цагт /14:10 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт автозамын зорчих хэсэгт иргэн Х-н эзэмшлийн 11-17 ДГА улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.08-ны өдрийн 18:31 цагт /19:00 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 5 албан хаагч;

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Цагаанбулаг багийн Улаан-Эрэг гэдэг газар малчин Б-н  малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.08-ны өдрийн 13:03 цагт /20:00 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн  3 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.                  

 

scroll to top