Монгол Улсын Шадар сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо

3a82ac8f3a27bd27479619a51ad5e307.jpg

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилсон билээ. Тэгвэл шинээр томилогдсон Шадар сайд У.Хүрэлсүх энэ сарын 23-нд Шадар сайд Ц.Оюунбаатараас ажлаа хүлээн авсан байна.

Ц.Оюунбаатар “Шадар сайдын албыг Монгол төрийн туршлагатай түшээ У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгч байна. У.Хүрэлсүх бол Шадар сайдын албанд хоёр дахь удаагаа томилогдож байгаа туршлагатай төрийн зүтгэлтэн” гэдгийг тодотгоод ажилд нь амжилт хүслээ.

Шадар сайдын харьяанд Онцгой байдлын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал хэмжилзүйн газар, Мэргэжлийн хяналтын газар гэсэн дөрвөн агентлаг ажиллах юм.

Түүнчлэн Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын зөвлөх Л.Саянаа томигдсон байна.

scroll to top