“Булган -2016” Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Булган аймагт нээлтээ хийлээ.
Мөн өдөр тус тэмцээний “Довтолгооны шат”, 4х100 м-ийн төрлүүдийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Довтолгооны шатны төрөлд 29 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16-р ангийн тамирчин, онцгой байдлын ахлагч Г.Баттулга 1-р байрт шалгарсан бол Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 20 дугаар ангийн гал сөнөөгч-аврагч ахлах ахлагч О.Мөнхтунгалаг удаалсан юм.
Түүнчлэн гуравдугаар байрыг Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн салааны захирагч дэслэгч О.Батсайхан эзэллээ.
4х100 м-ийн төрлийн эцсийн дүн одоогоор гараагүй байна.