Ойрын өдрүүдэд 28-39 хэм хүрч халахыг анхааруулж байна

6uv9fge20bjibu9sg2c0submih.jpg

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 29-нөөс 31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 31,1-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Түүнчлэн 29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байх боловч бусад хугацаанд халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Долдугаар сарын 29-нд нутгийн өмнөд хэсгээр, цаашдаа бүх нутгаар нилээд халах төлөвтэй байгаа аж.

Иймд ард иргэд хэт халуунд гол ус бараадаж амарч, зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

scroll to top