Өнөө өглөөний 08 цаг 20 минутад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 502-р байрны дээврээс хүн унах гэж байна гэсэн дуудлагын дагуу Нийслэийн аврах ангийн албан хаагчдыг очиход 17 настай У.А дээвэр дээр үсрэх гээд зогсож байсан байна.
Аврагчид хурдан шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж, аврах тавцан байрлуулан амь насыг нь авран хамгаалж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.