Булганы ОБГ-ын ГТУА 20-р ангийн баг тамирчид Улсын аваргын алтан медаль хүртэв

9X1A2316.jpg

“Булган -2016” гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 29 багийн 300 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьж уралдсан юм.

Ингээд “Довтолгооны шат”-ны төрлийн тэмцээнд  1-р байранд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16-р ангийн тамирчин онцгой байдлын          ахлагч Г.Баттулга, 2-р байранд Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 20 дугаар ангийн гал сөнөөгч-аврагч, ахлах ахлагч О.Мөнхтунгалаг,  3-р байранд Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч О.Батсайхан нар шалгарлаа.

9X1A2186

Харин 4х100 м-ийн буухиа тэмцээний төрөлд 1-р байранд Булган аймгийн ОБГ-ын ГТУА 20-р ангийн гал сөнөөгч аврагч О.Мөнхтунгалаг, Ч.Эрдэнэбилэг, Ч.Мөнгөнбаатар, Т.Цэен-Ойдов нар, 2-р байранд нийслэлийн ОБГ-ын ГТУА 10-р ангийн М.Оргил, Б.Лувсанбалдан, Б.Лхагва-Очир, Н.Амарсанаа нар 3-р байранд Булган аймгийн ОБГ-ын ГТУА 20-р ангийн О.Батсайхан, М.Батмөнх, Г.Даваадорж, Н.Нямдорж нар шалгарлаа.

9X1A2276

Саадтай 100 митрийн тэмцээний төрөлд 1-р байранд Орхон аймгийн ОБГ-ын ГТУА 56-р ангийн Я.Энхбаяр, 2-р байранд Булган аймгийн ГТУА 20-р ангийн салааны захирагч О.Батсайхан, 3-р байранд Төв аймгийн ГТУА 24-р ангийн Э.Энхбат нар шалгарсан бол Байлдааны тархалтын төрлийн тэмцээнд 1-р байранд Булган аймгийн ГТУА 20-р ангийн баг тамирчид, 2-р байранд Орхон аймгийн ГТУА 58-р ангийн баг тамирчид, 3-р байранд, НОБГ-ын  ГТУА 14-р ангийн баг тамирчид тус тус шалгарсан юм.

9X1A1565

Хоёр төрөлтийн амжилтын эздээр 1-р байранд Булган аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч О.Батсайхан, 2-р байранд Төв аймгийн ОБГ-ын ГТУА 24-р ангийн Э.Энхбат, 3-р байранд Орхон аймгийн ОБГ-ын Я.Энхбаяр нар шалгарсан.

9X1A1374

Ийнхүү багийн амжилтаар нэгдүгээр байранд Булган аймгийн ОБГ-ын ГТУА 20-р ангийн баг тамирчид шалгарч алтан медалийн эзэд болсон бол Нийслэлийн ОБГ-ын ГТУА 10-р ангийн баг тамирчид хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Харин Орхон аймгийн  ОБГ-ын ГТУА  58 -р ангийн баг тамирчид хүрэл медаль хүртсэн юм.

9X1A1552 9X1A1455 9X1A1258 9X1A2078 9X1A2296 9X1A2083

scroll to top