Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс  6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 24-29 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говь, талын  нутгаар 33-38 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 33-35 градус дулаан байна.

Төлөв байдал: 1, 2 -нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын зарим газраар, 4-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-нд зарим газраар, 2-нд нутгийн баруун хагаст, 3-нд нутгийн төв хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус дулаан байна. 2-нд баруун аймгуудын нутгаар, 3, 4-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагат багийн Бор худаг гэдэг газраас Л /50 настай, эрэгтэй/ 2016.07.28-ны өдрийн 19:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай  дуудлагыг 2016.07.30-ны өдрийн 09:10 цагт /09:20 цаг/ хүлээн авч тус сумын Засаг даргын орлогч О.Насанбуянаар ахлуулсан 3 хүн 1 автомашинтай эрлийн ажиллагааг зохион байгуулаж байна.

Уснаас эрэн хайх: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын цагдаагийн постын хажууд тогтмол усанд хүн осолдсон тухай дуудлагыг 2016.07.30-ны өдрийн 14:54 цагт /15:30 цаг/ хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн М /18 настай, эрэгтэй/ тогтмол усанд осолдож нас барсан байсныг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний баруун талд Туул голын усанд хүн осолдсон тухай дуудлагыг 2016.07.30-ны өдрийн 16:12 цагт /18:50 цаг/ хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /49 настай, эрэгтэй/ усанд осолдож нас барсан байсныг гаргаж дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

Шаварт саатсан: Увс аймгийн Бөхмөрөн сумын Жигэртэй багийн нутаг Жигэртэй голын усанд С02Ж0S улсын дугаартай “Лэндкрузер- 105” автомашин суусан тухай дуудлагыг 2016.07.30-ны өдрийн 02:30 цагт /03:20 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын “Хөх Харгай” гэдэг газар шаварт суусан Англи улсын иргэн Александр Майкел Эргон, Холли нарын зорчиж явсан автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон.

3. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Цогт сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т 2016.07.30-ны өдрийн 11:43 цагт /У-45042/00//, Ө-96084/00/// 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Л.Насанбуянгаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байлаа.

 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top