Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын зарим газраар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар сэрүүсч 18-23 градус, Говийн бүсийн нутаг, Дорнод, Дарьгангын талаар 35-40 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Өчигдрөөс бага зэрэг сэрүүсч 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд зарим газраар түр зуурын бороо, 6-7-нд баруун болон төвийн аймгийн нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө  24-29 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Гачууртайн “Хар усны тохой” Туул голын усанд хүн осолдсон тухай дуудлагыг 2016.08.02-ны өдрийн 16:12 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 12 албан хаагч, 2 техник хэрэгсэл, завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн Б /25 настай, эрэгтэй/-н цогцсыг 2016.08.03-ны өдрийн 18:30 цагт Баянзүрхийн гүүрнээс баруун тийш 150 метр зайд Туул голын уснаас иргэд олсныг тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Цагдаагийн хошууч Э-д хүлээлгэн өгсөн.  

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Гурван ёл” гэдэг газар “Онон” голд /Онон голын гүүрнээс зүүн зүгт 6 км-т/ Дорнод аймгийн “Айсвн” ХХК-ийн ажилчид зугаалгаар явж байгаад иргэн Б /48 настай, эрэгтэй/ усанд орж алга болсон гэсэн дуудлагыг 2016.08.01-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, ар гэр болон орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.08.03-ны өдрийн 19:35 цагт анх осолдсон газраасаа 23 км-т “Цээнтээ” гэдэг газраас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Нарийн бургас” гэдэг газар иргэн П /39 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 13:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, голоос цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Ингэт толгойн ар” гэдэг газар Орхон аймгийн харъяат Б /16 настай, эрэгтэй/ Сэлэнгэ голын  усанд сэлж байгаад осолдсон тухай дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 техник хэрэгсэл, завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.08.03-ны өдрийн 20:41 цагт анх осолдсон газраас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн “Өнөр” амралтын газрын харалдаа Туул голд иргэн Н /20 настай, эрэгтэй/ осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашин, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 1 автомашин, нийт 19 албан хаагч, 2 техник хэрэгсэл, 2 завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.08.04-ний өдрийн 07:15 цагт анх осолдсон газраас 20 м-ийн зайд цогцсыг олж дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Ерөнхий боловсролын 85 дугаар дунд сургуулийн харалдаа Туул голд иргэн Б /18 настай, эрэгтэй/ осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 18:14 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэл, завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тийрэгийн хөндий” гэдэг газарт /бүдүүний гүүрний дэргэд/ иргэн Ч /39 настай, эрэгтэй/ усанд осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэл, завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

3. Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн  багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ 2016.07.31-ний өдөр хүлрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарсан тухай мэдээллийг 2016.08.01-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 27 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 48 иргэн, 7 автомашин, нийт 75 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

4. Объектын гал түймэр:

Орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Хонхорын 26 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 08:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 5 дугаар гудамжийн 30 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 12:25 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 62 дугаар цэцэрлэгийн дэргэд агуулах, хог шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 15:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 12 дугаар гудамжийн 1/А тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 18:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 17 дугаар гудамжийн 582 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 21:38 цагтхүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн 8 дугаар гудамжийн 32 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.04-ний өдрийн 00:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог хотхоны 203 дугаар байрны зоорийн давхарт машин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.04-ний өдрийн 00:50 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 10 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.04-ний өдрийн 02:40 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 10 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top