Аврагчид Туул голын дагуу явж иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна

9X1A3158.jpg

Энэ өдрүүдэд ихэнх нутгаар хэт халаад байгаа. Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газраас энэ сарын 5-наас “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор онцгой байдлын аврагчид Туул голын дагуу эргүүл хийж иргэдэд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэж байгаа аж. Ингээд Маршалын гүүрнээс Яармагийн гүүр, улмаар Сонсголонгийн гүүр хүртэл онцгой байдлын аврагчидтай хамт өчигдөр эргүүлд гарлаа. Тус хэсэг дэх эргүүлийг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Б.Батбилэг ахалж байв. 12.00 цагийн орчимд Маршалын гүүр хүрэхэд Туул гол дагуу замын хажууд хэд хэдэн машин эгнүүлэн тавьсан харагдав. Эзэд нь харагдсангүй.

9X1A3309Засмал замаас доош уруудан голын эрэг хүрвэл эрэгтэй, эмэгтэй арваад хүн дөнгөж ирсэн бололтой цүнхнээсээ дэвсгэр гаргаж дэлгээд, чихэр жимс дундаа тавин суужээ. Голын эргээр эргүүл хийж явсан ахлах дэслэгч М.Жамцдорж, ахлах ахлагч Ж.Баатарсүрэн нар ирж тэдэнд сэрэмжлүүлэг бүхий хуудас тарааж, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй байхыг анхааруулав. Мөн энэ үөд шинээр ирсэн тав, зургаан хүн машинаа замын хажууд үлдээгээд гол руу бөөн дуу шуу болсоор явцгаав. Онцгойгийн аврагчид ч голын эргээр уруудан эргүүлээ үргэлжлүүлж явтал хоёр аврагч дөрвөн хүүхэд дагуулсаар бургаснаас гарч ирэх нь тэр. Өөрсдийгөө ерөнхий боловсролын долдугаар ангид сурдаг хэмээн танилцуулах Отгонбаатар гэх хүү гурван найзынхаа хамт явж байв. Тэдний дунд тавдугаар анги болов уу гэмээр охин байх бөгөөд нэг нь гэрээсээ гарахдаа дүүгээ дагуулаад гарч иржээ. Ахлах ахлагч Б.Лхамсүрэн “Та нар хаа хүрэх нь вэ” гэхэд тэд “Усанд сэлье” гэж хариулах. Б.Лхамсүрэн үргэлжлүүлэн “Та нарын эцэг, эх хаана байна. Эсвэл харгалзаж яваа хүн байна уу” гэхэд тэд дөрвүүлээ яваагаа хэлээд аав, ээждээ гол орох тухайгаа хэлээд гарсан хэмээн хариулав. Эдгээр хүүхдүүд Баянзүрхийн товчооноос Маршалын гүүр хүртэл явганаар иржээ. Гол зорилго нь усанд сэлэх бололтой. Аврагчид хүүхдүүдийг голын усанд орох нь эрсдэлтэй хэмээн сануулаад Маршалын гүүр хүргэж өгөөд цааш автобусанд сууж гэртээ харихыг зөвлөв.

9X1A3282

Охиныг эс тооцвол гурван хүу аврагчдын үгийг тоосон шинжгүй, дуртай дургүй 3а гэж хариулах аж. Аврагчид хараа хяналтгүй, эцэг, эхдээ хэлэлгүй найз нөхдөөрөө нийлж гол.дээр ирдэг хүүхдүүд маш олон байдаг тухай өгүүлээд усанд осолдож буй хүүхдүүдийн ДИЙЛЭНХ нь иймэрхүү тохиолдлоор амиа алддаг болохыг хэлж байсан. Ингээд Дондогдуламын рашаан хүрлээ. Тус рашааны ундрага дээр хүмүүс ундааны сав барин дугаарлаж зогсоно. Ялангуяа зуны цагт энэхүү рашааныг зоригсдын хөл тасардаггүй аж. Эдгээр хүмүүс рашаан авангаа голын усанд сэрүүцэхээр ирсэн бололтой. Аврагчид ч заавар, зөвлөгөө өгч, сэрэмжлүүлэг хүргээд авав. Рашаанаас таван алхмын цаана арваад залуу голын нөгөө эрэг дээр дуулалдаж, хоорондоо ноцолдох нь харагдав. Туул голын урд эргээр Хан-Уулын аврах ангийнхан ажиллаж байгаа бол голын хойд эргээд Сонгинохайрхан дүүргийн аврагчид мөн үүргийг гүйцэтгэдэг аж. Гэсэн хэдий ч голын цаад эрэг дэх залууст Хан-Уул дүүргийн аврах ангийн алба хаагчид сэрэмжпүүлэг хүргэж, аль болох голын ус руу орохгүй байхыг зөвлөлөө. Залуус голын ус руу нэг нэгнээ түлхэн, хөгжилдөж байгаа нь нөгөө эргээс тод харагдав. Түүнийг харсан дэслэгч Б.Батбилэг сануулга өгөөд “Усанд сэлж чадахгүй, орохгүй гэдгээ хэлээд байхад нь нэгнийгээ ус руу аваад шидэх хамгийн аюултай явдал. Нөгөөдөх нь усанд сэлж чадахгүй сарвалзаад байхад л хараад тоглоом тохуу хийгээд зогсч байна шүү дээ. Иймэрхүү тохиолдлоос болж амь насаараа хохирох явдал цөөнгүй гардаг” гээд толгой сэгсрэв.

Аврагчид киломөтр гаруй зайтай эргүүл хийж байгаа юм байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт хэт халсны улмаас гол руу чиглэсэн иргэдийн хөдөлгөөн эрс ихэсчээ. үүнтэй холбоотойгоор ослын дуудлага ч нэмэгдсэн байна. Өчигдөр ч иргэдийн хөл хөдөлгөөн их байв. 15.00 цагийн үед дахин Маршалын гүүр орчмоор аврагчид эргүүл хийв. Хүний нүдэнд тэр болгон тусаад байхгүй гаэар хэсэг хүүхдүүд барилгын материалд ашигладаг хөөсөнцөр болон пивоны хуванцар сав ашиглан голын усанд орж байхад нь очлоо. Анх голын эрэг дээр ирэхэд таарсан нэг охин, гурван хүү байв. Тэд аврагчдын нүдийг хариулан голын ус руу орсон нь энэ байв. Харин энэ удаа аврагчид ширүүхэн дуугарч “Гэртээ харь. Голын усанд том хүнгүй тохиолдолд орж болохгүй” гээд зам руу дагуулан автобусанд суулгахаар явав. Энэ хооронд бургас дунд суусан хэсэг хүмүүс дээр хүрэв. 30 гаруй насны эургаан залуу хүн байв.

9X1A3035

Тэд “Дотор байрлаж хоносон бололтой тухалжээ. Иргэд янз бүрээр л сэрэмжлүүлгийг хүлээж авдаг байна. Амгалан тайван байдал алдагдууллаа, хүссэн газраа амарч, усанд сэлж болохоо байчихаа юу гэж зандрах нэгэн байхад болзошгүй аюулаас сэрэмжлээд заавар, зөвлөгөө дагадаг нэгэн ч байдаг байна.

Харин Маршалын гүүрнээс зүүн тийш Баянзүрхийн товчоо зэргээр Баянзүрх дүүргийн аврах ангийнхан ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн зуны амралттай холбоотойгоор Тэрэлж, Гачууртаас Яармагийн гүүр хүртэл Нийслэлийн онцгой байдлын газрын аврах тусгай анги завьт эргүүл зохион байгуулж байгаа. Завьтай эргүүл Маршалын гүүрийн ойролцоо бидэнтэй тааралдсан юм. Тэд дуу өсгөгчөөр голын эрэг дагуух хүмүүст сэрэмжлүүлэг хүргэж байв. Туул голын хувьд Маршалын гүүр орчмоор ямар ч том хүн хөл алдахаар гүн бол Дондогдуламын рашаанаас Зайсангийн гүүр хүртэл гол харьцангуй гүөхэн аж. Харин Зайсангийн гүүрээс Яармагийн гүүр хүртэл голын хаана ньчорсонхөлалдахаар гүн гэдгийг аврагчид онцолж байв.

Энэ үвэр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын гал унтраах, аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Б.Батбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

Энэхүү эрчимжүүлсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэдий хэрийн хугацаанд явуулах вэ?

-Онцгой байдлын өрөнхий газрын даргын баталсан “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт арга хэмжээний удирдамж гарсан байгаа. Удирдамжийн дагуу нийслэл, дүүрэг, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчид иргэдэд гал, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 21 хоног үргэлжилнэ. Нийслэлийн гал унтраах, аврах ангийн бүх бие бүрэлдэхүүн 10.00-20.00 цагийн хооронд Туул голын хоёр талаар иргэдэд гал, уснаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгөх, матөриал тараах, бага насны хүүхдийнхээ хараа хяналтыг сайжруулаарай зэрэг заавар зөвлөгөөг чанга яригчаар өгч байна.

Ойрын өдрүүдэд их халсан. Үүнтэй холбоотойгоор танай дүүргийн хувьд хэр их дуудлагатай байв?

Өнгөрсөн долоо хоногт их халуун өдрүүд үргэлжилсэн. Үүнтэй холбоотойгоор иргэд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө голын эргээр өнжих тохиолдол ихэссэн. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаа Маршалын гүүрнээс Яармагийн гүүр хүртэл дагуух голын захаар өдөрт захаар дунджаар 200 гаруй иргэн явдаг. 10-15 дуудлага ирдэг.

Энэ бол зөвхөн нэг дүүргийн хэмжээнд шүү дээ. Харин “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” арга хэмжээг хэрэгжүүлээд дөрөв хонож байна. Энэ хугацаанд нийт 5000 хүнд сэрэмжлүүлэг хүргэж, гарын авлага тараасан байна.

Усанд осолдсон хүний тоо өмнөх жилүүдээс даваад байгаа гэсэн?

-Нийслэлийн онцгой байдлын газарт 2016 оны хагас жилийн байдлаар 50 гаруй дуудлага ирсэн байна. Үүнээс нийслэлийн аврах тусгай анги, гал унтраах ангийн аврагчид гол усанд осолдож байсан 400 гаруй иргэний амь насыг аварсан байна. Усанд осолдсон хүний тоо нийслэлийн хэмжээнд 44 хүрээд байна. Үүнээс бараг 70 хувь нь хүүхэд байна. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавихгүй байгаагийн улмаас хүүхдүүд амь насаараа хохирч байна. Хүүхдээ хаана, юу хийж яваад байгаад байнга хяналттай байх хэрэгтэй. Саяхан урьдчилан сэргийлэх арга хэмжээ явуулж байх үеэр хэдэн хүүхдүүд гол дагаад хашгиралдаад байхаар нь очтол хамт явсан нэг найз нь гол гатлах гэж байгаад хөл алдаад урсчихсан байсан. Бид шуурхай ажиллаж эрэн хайх ажиллагаа явуулсан боловч Яармагийн гүүр орчмоос цогцсыг олсон. Үнэхээр харамсалтай. Иймэрхүү тохиолдол их гардаг. Хүүхэд ч гэлтгүй хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үөдээ Туул гол руу сэлэх гэж ордог, найз нөхдөөрөө голын эрэг дээр хонох явцдаа шөнө, оройн цагаар гол усанд орж аюулд орох тохиолдол их байна. Голын нөгөө эрэг рүү машинтайгаа гараад хоночихдог. Голын ус ямар ч тохиолдолд шөнө нэмэгддэг. Ингээд маргааш нь өчигдор гарч болсон юм чинь гээд машинтай дайруулдаг. Нялх хүүхэдтэй гэр бүлээ авч явж байж л голын усанд суучихдаг. Эхлээд эрсдлийг тооцож, гэр бүл, дотны хүмүүсийнхээ амь насыг эрсдэл оруулахгүй байх хэрэгтэйшүү дээ гэв. Түүнчлэн хайхрамж болгоомжгүй байдлаас болж ослоор улсын хэмжээнд 85 хүн амиа алдсанаас 26 нь хүүхэд байгаа аж. Он гарсаар усанд осолдсон 65 хүний 40 нь эөвхөн долдугаар сард усанд осолдсон бол наймдугаар сар гарсаар өсөн хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Тиймээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд зөвхөн нийслэлийн хэмжээнд л гэхэд Туул голын сав газарт Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн аврах анги, Аврах тусгай анги тус бүрээс өдөр бүр найман албан хаагч эргүүлд гарч, иргэдийг усны болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Д.Даваасүрэн

Эх сурвалж Өдрийн сонин

scroll to top