Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Завхан, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн бүсийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говийн бүсийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Говийн бүсийн баруун хэсгээр 27-32 градус, говийн бүсийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын талаар 31-36 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11, 14-нд говь, тал хээрийн нутгаар, 13-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа: 

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тийргийн хөндий” гэдэг газарт /бүдүүний гүүрний дэргэд/ иргэн Ч /39 настай, эрэгтэй/ усанд осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 21:45 цагт /22:20 цаг/ тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 3 автомашин, ар гэрээс нь 10 иргэн, 3 автомашин, нийт 24 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж 2016.08.09-ний өдөр моторт завиар 30 км газрыг  явж самналт хийсэн.

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 18:05 цагт өгсөн. 2016.06.26-ны өдөр хүртэл 29 хоног эрэн хайх ажиллагааг хийж байгаад ар гэрийн хүсэлтээр түр зогсоосон боловч, 2016.08.08-ны өдөр усанд осолдсон Т-гийн эцэг Д хүсэлтээр дахин үргэлжлүүлж байна тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

3.Ус шаварт саатсан:

Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн “Харганатын-Ам” гэдэг газар УАЗ-469 загварын 62-64 ГАА улсын дугаартай  автомашин голын усанд суусан байна гэсэн дуудлагыг 2016.08.09-ний өдрийн 07:05 цагт /07:20 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 59 дүгээр ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргаж аюулгүй болгосон.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн “Улаан хад” гэдэг газар 49-99 УНГ улсын дугаартай Land-200 загварын автомашин шаварт суусан дуудлагыг 2016.08.09-ний өдрийн 08:40 цагт /11:45 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 59 дүгээр ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргаж аюулгүй болгосон.

Архангай аймгийн Булган сумын Тусгал багийн төвийн чанх урд Тамирын голоор гарч байсан /аймгийн төвөөс баруун зүгт 80 км/-т  загварын автомашин голд суусан дуудлагыг 2016.08.09-ний өдрийн 20:25 цагт /20:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 4 албан хаагч, Цагдаагийн 1 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Г /33 настай, эрэгтэй/, Б /28 настай, эрэгтэй/, Н /54 настай, эрэгтэй/, П /52 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр гарсан. Иргэн А /49 настай, эрэгтэй/ усанд урссан тул эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 38 км/-т, иргэн С-ын эзэмшлийн Каунти загварын 25 хүний суудалтай бага оврын автобус Цэцэрлэгийн голд суусан тухай дуудлагыг 2016.08.09-ний өдрийн 22:18 цагт /22:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж машиныг голоос татан гаргаж зорчигчдын хамт аймгийн төвд авчран аюулгүй болгосон.

 

4. Ой, хээрийн түймэр: Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн  багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ 2016.07.31-ний өдөр хүлрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарсан тухай мэдээллийг 2016.08.01-ний өдрийн 16:00 цагт /21:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 27 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 48 иргэн, 7 автомашин, нийт 75 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.08.09-ний өдрийн 10:00 цагт цурманд оруулсан. 

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нүхт”-ийн аманд Ой хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2016.08.08-ны өдрийн 06:37 цагт /21:43 цагт/ хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, 2 автомашин, Дархан цаазад Богд Хан уулын  Байгаль орчны газраас 3 албан хаагч, 1 автомашин, “Ажнай” ХХК-ийн 17 албан хаагч, 2 автомашин нийт 42 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 20:40 цагт түймрийг тус тус цурманд оруулан 2016.08.09-ний өдрийн 10:00 цагт бүрэн унтрааж Богдхан уулын Нүхтийн ам хариуцсан ойн байцаагч Ц хүлэлгэн өгсөн

Үер:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд хүчтэй аадар бороо орсны улмаас тус сумын 6 дугаар багийн 13 айл өрх усанд автаж, далан сэтэрч ус ихээр нэмэгдсэн тухай мэдээллийг 2016.08.09-ний өдрийн 12:00 цагт /12:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 10 албан хаагч, 2 автомашин, байгууллага аж ахуй нэгж, орон нутгаас нийт 45 хүн, 4 автомашин, нийт 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж усанд автсан айл өрхүүдийг аюулгүй газарт нүүлгэн, сэтэрсэн далан шуудууг сэргээн засварлаж ажилласан.

 

Тээврийн хэрэгсэлийн осолын талаар:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын /сумаас 17 км-т/ Жаал-Уул багийн Цагааны гол гэдэг газар иргэн Г-ын эзэмшлийн Honda-Truck загварын 5 тоннын ачааны /5тн мах ачиж явсан/ автомашин онхолдсон тухай дуудлагыг 2016.08.09-ний өдрийн  09:02 цагт /09:15 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж машиныг татан босгож Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Хоёрын даваа” гэдэг газар /аймгаас баруун хойд зүгт 60 км-т/ иргэн С-ын Кранта загварын  20 тонн ачаа ачсан автомашин унасан тухай дуудлагыг 2016.08.09-ний өдрийн 19:30 цагт /20:00 цагт/ хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж ачааг буулган автомашиныг татан босгож Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

5. Объектын гал түймэр:

Орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Өлгийн 2 дугаар гудамжны 8 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.09-ний өдрийн 14:11 цагт /14:51 цаг/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 11 дүгээр байрны дэргэд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.10-ны өдрийн 03:55 цагт /06:10 цагт/  хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 62 дугаар цэцэрлэгийн дэргэд агуулах, хог шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 15:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top