Онцгой байдлын албан хаагчид 2016 оны эхний хагаст зам тээврийн ослын 50 гаруй дуудлагаар ажиллажээ

olloo_mn_1440651311_osool.jpg

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нь иргэдийг аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүрэгтэй.  Тус үүргийнхээ дагуу “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 10-31-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

2016 оны эхний хагас жилийн байдлаар Онцгой байдлын албан хаагчид зам тээврийн ослын 50 удаагийн дуудлагаар очиж үүрэг гүйцэтгэсэн байна.

Иймд болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Төв, орон нутгийн Онцгой байдлын газар хэлтсүүд уг арга хэмжээг орон нутгийнхаа Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг, Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлэх юм.

ZT-1 ZT-2 ZT-3

scroll to top