1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, Говийн бүсийн өмнөд хэсгээр 26-31 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 18-20 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгаар, 14,15,16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13,14-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тийргийн хөндий” гэдэг газарт /бүдүүний гүүрний дэргэд/ иргэн Ч /39 настай, эрэгтэй/ усанд осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 3 автомашин, ар гэрээс нь 10 иргэн, 3 автомашин, нийт 24 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж 2016.08.11-ний өдөр моторт завиар 180 км усаар;
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 18:05 цагт өгсөн. 2016.06.26-ны өдөр хүртэл 29 хоног эрэн хайх ажиллагааг хийж байгаад ар гэрийн хүсэлтээр түр зогсоосон боловч, 2016.08.08-ны өдөр усанд осолдсон Т-гийн эцэг Д-н хүсэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, ар гэрээс нь 1 хүн, нийт 9 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 2016.08.11-ны өдрийн байдлаар завиар 45 км усаар тус тус явж самналт хийсэн.
3.Ус шаварт саатсан:
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн “Савын толгой” гэдэг газар Идэр голын усанд иргэн М-н “Бонго-пронтер” загварын автомашин суусан тухай дуудлагыг 2016.08.11-ний өдрийн 07:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, дээрх автомашиныг уснаас татаж гарган аюулгүй болгосон.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний зүүн талд Туул голын усанд 6 том хүн, 6 хүүхэд боогдсон гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2016.08.11-ний өдрийн 19:34 цагт 06:20 цаг хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэл, завь ашиглан голоор 12 хүнийг аюулгүй газар гаргасан.
Үер:
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт, Шанд, Уртын гол багийн нутаг дэвсгэрт 2016.08.10-ны өдрийн 09:40 цагаас 11:20 цаг хүртэлх хугацаанд хүчтэй усархаг бороо орсны улмаас үерийн далан хальж 57 айлын хашаа, 10 байшин, 3 гэр, 2 граж, жорлонгийн нүх усанд автсан гэсэн 9 удаагийн дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 3 автомашин, Хотын захирагчийн ажлын алба, хот тохижилтын алба 8 албан хаагч, 2 автомашин, нийт 32 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр сэтэрсэн, суваг шуудууг, сэргээн засварлаж 2016.08.11-ны өдрийн 12:21 цаг хүртэл ажилласан.
Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Алтан амсар” гэдэг газарт иргэн Б-н гэр усанд урссан. Гэрийнхээ араас Б /26 настай, эрэгтэй/ М /16 настай, эрэгтэй/ нар морьтой ороод алга болчихлоо гэсэн дуудлагыг 2016.08.10-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 автомашин, Орон нутгийн 32 иргэн, 2 автомашин, нийт 38 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж дээрх 2 хүний цогцсыг 2016.08.11-ний өдрийн 11:50 цагт олж Цагдаагийн байгуулагт шилжүүлэн өгсөн.
Увс аймгийн Наранбулаг сумын Гүн бүрд багийн “Чоно долоох” гэдэг газар 2016.08.09-ний өдөр орсон борооны улмаас улсын чанартай засмал зам дагуу хонхор газарт тогтоол ус үүсэж замын даланг их хэмжээгээр идэгдэж байгаа тул соруулах арга хэмжээ авч өгнө үү гэсэн мэдээллийг 2016.08.11-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 3 м өргөн, 20 м урт, 40-80 см гүнтэй тогтоол, нийт 455 тн усыг 2 мотопомпоор соруулж 23:51 цагт ажиллагааг зогсоосон.
4. Ой, хээрийн түймэр:
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ 2016.07.31-ний өдөр хүлрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарсан тухай мэдээллийг 2016.08.01-ний өдрийн 16:00 цагт /21:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 27 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 48 иргэн, 7 автомашин, нийт 75 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.08.09-ний өдрийн 10:00 цагт цурманд оруулсан.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нүхт”-ийн аманд Ой хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2016.08.08-ны өдрийн 06:37 цагт /21:43 цагт/ хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, 2 автомашин, Дархан цаазад Богд Хан уулын Байгаль орчны газраас 3 албан хаагч, 1 автомашин, “Ажнай” ХХК-ийн 17 албан хаагч, 2 автомашин нийт 42 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 20:40 цагт түймрийг тус тус цурманд оруулан 2016.08.09-ний өдрийн 10:00 цагт бүрэн унтрааж Богдхан уулын Нүхтийн ам хариуцсан ойн байцаагч Ц хүлэлгэн өгсөн
5. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын аманд иргэн Э-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.11-ны өдрийн 13:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 20 дугаар гудамжийн 198.Г тоотод иргэн Л-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:33 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэрхийн 31 дүгээр гудамжинд эзэн тодорхойгүй “Елентра” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.11-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн СМУ-ын 25 дугаар байрны 1 тоотод иргэн Н-н 4х9 м хэмжээтэй өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.08.11-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР