Аврагчид усны дадлага сургуульд хамрагдлаа

selenge-1.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар Гал түймэр унтраах, аврах ангиуд болон Эрэн хайх аврах ангийн аврагч, гал сөнөөгч нарынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор урсгал болон тогтмол усны дадлага сургуулийг зохион байгууллаа

Тус аймгийн Алтанбулаг сумын Гүннуур, Сүхбаатар сумын Орхон голд болсон тус сургалтад Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 19, 36, 40, 61 дүгээр ангийн нийт 28 албан хаагч, Дэлхийн зөн ОУБ-ын 2 ажилтан тус тус хамрагдав.

Дадлага сургуулийг тав хоногийн хугацаанд тус аймгийн Алтанбулаг сумын Гүннуур, Сүхбаатар сумын Орхон голд явуулсан бөгөөд хамрагдсан албан хаагчдад батламж гардуулсан юм.

selenge

scroll to top