Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Сүхбаатар, Орхон аймгуудаар  түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зарим газар болон  баруун,  говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 5-10 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд зүүн аймгуудын нутаг, 21-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай.  Салхи 22-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар  23-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: 

Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг “Увс” нуурт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 35 км/-т иргэн Ө /27 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.08.15-ны өдрийн 18:30 цагт /18:40 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 12 албан хаагч, 2 автомашин, Цагдаагийн газраас  4 албан хаагч, 1 автомашин, ар гэрээс 22 иргэн, 6 автомашин, нийт 38 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, анх осол болсон цэгээс 4 км-ийн зайд нуурын баруун эргийн орчмоос 2016.08.18-ны өдрийн 19:50 цагт цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн Завхан голд иргэн М /47 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2016.08.18-ны өдрийн 20:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллагаас 6 албан хаагч, 1 автомашин, нийт 11 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

 

2. Ой хээрийн түймэр:

Дорнод аймгийн Матад сумын Түмэнхаан багийн “Уулын-Өвөр” /сумаас баруун хойш 12 км-т/  гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.08.18-ны өдрийн 17:38 цагт хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 27 хүн, 4 автомашин, нийт 39 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.08.19-ний өдрийн 06:30 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг даргын орлогч Б хүлээлгэн өгсөн..

3.Объектын гал түймэр:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 4 дүгээр гудамжийн 204/А тоотод байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.18-ны өдрийн 10:55 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн Үйлчилгээний төвийн дэргэд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.18-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хяраа багийн 2 дугаар бригадын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.19-ний өдрийн 05:58 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Шинэ тосгоны 4 дүгээр гудамжийн 51 тоотод  гэр шатаж байна гэсэн дуудлагыг  2016.08.19-ний өдрийн 04:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 65 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

   ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top