Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хэрлэн сумын ЗДТГ, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Бор-Өндөр-2” ОНХХ-тэй хамтран Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар томилогдсон түймэр унтраах нэг, хоёр, гуравдугаар бүлгийн бүрэлдэхүүнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэр унтраах ажиллагааны мэдлэг олгох, түймэр унтраах үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Ой хээрийн түймэр унтраахад-бидний оролцоо” сургалт, хэлэлцүүлгийг 2016 оны тавдугаар сард зохион байгуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн асуудлуудыг шийдвэрлэх, гамшигтай тэмцэх бэлэн байдлыг сайжруулах зорилгоор ДЗMОУБ-ын Хэнтий аймаг дахь “Бор-Өндөр-2” ОНХХ-өөс 13 ширхэг үлээгч аппаратыг 12 байгууллагад, 70 ширхэг хамгаалалтын нүдний шилийг Байгаль орчны газарт гардуулан өглөө.
Гамшиг осолтой тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг сайжруулахад тусалж дэмжиж байдаг “Бор-Өндөр-2” ОНХХ-н багийн хамт олон, мөн хамтран ажилладаг Хэрлэн сумын “Түймэр унтраах томилгоот бүрэлдэхүүн“, Байгаль орчны газрын хамт олонд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын хамт олны зүгээс талархал илэрхийлье.