Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

                                                                    1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Бүх нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с.  24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: : 29-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 30-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 29, 1-нд зарим газраар, 30, 31-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 30-1-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.

                                                                     2.Эрэн хайх, аврах ажиллагаа: 

Уснаас эрэн хайх: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний дэргэд хүн усанд живсэн байна гэсэн дуудлагыг 2016.08.27-ны өдрийн 09:02 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн А нь /38 настай, эрэгтэй/ усанд осолдсон байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Б -ээр ахалсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Байтаг богд амралтын газрын дэргэд автомашин усанд живсэн байна гэсэн дуудлагыг 2016.08.27-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн У -ын “Land Cruiser-200” загварын автомашин усанд суусан байсныг татан гаргаж хүлээлгэн өгсөн.

                                                                   3. Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн амны дэргэд авто зам дагуу мод шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.27-ны өдрийн 10:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн 3 дугаар гудамжийн 10 тоотод иргэн Н-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.27-ны өдрийн 22:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус унтраасан.

                                                                   4.Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Зүүн хавцал” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.08.27-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 130 иргэн, 10 автомашин, нийт 142 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 23:25 цагт түймрийг цурманд оруулан 2016.08.28-ны өдрийн 02:45 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын орлогч Э -д хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Хутаг-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.08.27-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, нийт 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.08.28-ны өдрийн 01:30 цагт түймрийг цурманд оруулан мөн өдрийн 06:45 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын орлогч Б-д хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Халиун” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 60 км-т/ хүлэрийн хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.08.27-ны өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

                                                       ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top