Шуурхай зөвлөгөөн боллоо

sitend-logo.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд Онцгой байдлын ерөнхий газрын газрын бүтцийн нэгжүүд, Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний анги, Давтан сургалт сэргээн заслын төв, Нийслэлийн Онцгой байдлын  газрын удирдлагууд оролцлоо.

Шуурхай зөвлөгөөнөөр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлын тайланг хэлэлцэж, ирэх 14 хоногт хийх ажлын төлөвлөгөөг сонсч танилцав.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, онцгой байдлын  хурандаа П.Баттогтох удирдлагуудад хандан, 2016 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг 10 дугаар сард багтаан бүрэн биелүүлэх, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангахад анхаарч ажиллах, албан хаагчдын ажлын цаг ашиглалт, сахилга, дэг журамд хяналт тавьж үүрэг чиглэлээр хангахыг үүрэг болголоо.

scroll to top