Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос 6-11 м/с. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос 6-11 м/с. 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгаар, 9-10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

2. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 5 дуудлагатай байлаа.                                                                   

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 19 дүгээр гудамжийн 7 тоотод иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.06-ны өдрийн 11:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top