БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН АРД ИРГЭДЭД ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖИЙН ТАЛААРХ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

1.jpg

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүчтэй аадар бороо болон мөндөр орсны улмаас 361 өрхийн 1664 иргэн нэрвэгдэж орон гэргүй болж 2.259.565.000 /хоёр тэрбум хоёр зуун тавин есөн сая таван зуун жаран таван мянга/ төгрөгийн хохирол учирсан.

Үерийн улмаас хохирсон хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн үерийн гамшигт нэрвэгдэгсдэд Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хүмүүнлэгийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүд хүмүүнлэгийн тусламжийг үзүүлээд байна. Эдгээр тусламжийг ангилан авч үзвэл.

Монгол Улсын Засгийн газраас олгосон тусламж:

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар тогтоолын дагуу улсын нөөцөөс  175,0 сая төгрөгийн 70 ширхэг иж бүрэн гэр, 93,4 сая төгрөгийн 7 төрлийн хүнсний бараа, материал, 3,4 сая төгрөгийн 290 кг ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис нийт 271.7 сая төгрөгийн эд материалыг тээвэрлэн хүргүүлж шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

13709483_10207117890973421_97505474_o1

Олон Улсын хүмүүнлэгийн байгууллагаас олгосон тусламж

Манай улсад үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг олон Улсын хүмүүнлэгийн байгууллагууд болон Монгол Улсад хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдээс гамшигт нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн туслаж үзүүлсэн. Үүнд:

  1. ДЗМОУБайгууллагаас 14.3 сая төгрөгийн 5 ширхэг гэр,
  2. Монголын улаан загалмайн нийгэмлэг 7.6 сая төгрөгийн эд материал,
  3. Турк Улсын Тика төсөл 70 сая төгрөгийн эд материал,
  4. Адира төсөл 14 сая төгрөгийн хүнсний бараа, материал,
  5. НҮБ-ын хүн амын сан 13.4 сая төгрөгийн 240 ширхэг эмэгтэйчүүдийн ариун цэврийн багц, нийт 1 сая төгрөгийн эд материалыг тусламжаар хүргүүлэн ажиллаад байна.
  6. UZ

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас олгосон тусламж:

  1. ‘’Сод Монгол’’ групп 31.5 сая төгрөгийн 21 ширхэг гэр,
  2. ‘’Эс Сайн’’ ХХК 15.5 сая төгрөгийн 1237 ширхэг хувцас,
  3. ‘’НИК’’ ХХК 25 сая төгрөг,
  4. ‘’EXCLUSIVE LLC’’ ХХК 38 ширхэг ажлын хувцас,
  5. ‘’Мобиком’’ Корпорац 30.6 сая төгрөгийн хүнс, хувцас, зуух,
  6. ‘’Казакстан Шымкент’’6 сая төгрөгийн төрөл бүрийн эд материал нийт 127.6 сая төгрөгийн, Онцгой байдлын ерөнхий газар, Баян-Өлгий аймгийн онцгой байдлын газартай хамтран нийт 518.4 сая төгрөгийн тусламжийн бараа, материалыг гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд цаг алдалгүй олгож ажиллалаа.

DSC_5783 DSC_5766

Орон нутгын ЗДТГ-тай хамтран олгосон тусламж

  1. УИХ-ын гишүүн Х.Баделхан 13 сая төгрөгийн хоол хүнс,
  2. УИХ-ын гишүүн Д.Мурат 5.5 сая төгрөгийн барилгын материал,
  3. Монголын мусыльман шашны төв 2 сая төгрөгийн хоол хүнс,
  4. Казакстан Улсын иргэдээс 12.5 сая төгрөгийн барилгын материал,
  5. “Алтаншах” ХХК 1.2 сая төгрөгийн хоол хүнс,
  6. Нутгын зөвлөлөөс 25 сая төгрөгийн гэр, хувцас, хоол хүнс нийт 4 сая төгрөгийн бараа, материалыг өөрсдийн сайн дураараа орон нутгын ЗДТГ-тай хамтран олгоод байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 361 өрхийн 1664 иргэн тусламжинд бүрэн хамрагдаад байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top