Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Говь-Сүмбэр аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд зүүн аймгуудын нутгаар, 12,14-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 13-нд  төв, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 14-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын саваар шөнөдөө 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа: 

Уснаас эрэн хайх:

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Бурхантын хөндийн алтны уурхайн хиймэл нууранд иргэн Б /24 настай, эрэгтэй/ осолдсон гэсэн дуудлагыг 2016.09.09-ний өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 6 албан хаагч, Цагдаагийн 3 албан хаагч, тус уурхайн 15 ажилтан нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Ус, шаварт саатсан:

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Хөх эрэг” гэдэг газар “Тамирын гол”-ын гарманд /Аймгийн төвөөс баруун зүгт 30 км-т/ УАЗ-469 загварын автомашин, 6 зорчигчтой голд суусан гэсэн дуудлагыг 2016.09.09-ний өдрийн 21:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.

3. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа.

 

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамжийн 531-Б тоотын дэргэд “Соната” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.09-ний өдрийн 12:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.   

                                           ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top