Онцгой байдлын ерөнхий газрын 16 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

sitend-logo.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын 16 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтсүүд болон Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Хангалт, үйлчилгээний анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцон өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлын тайлан, цаашид хийх ажлын төлөвлөгөөг танилцуулав.

Шуурхай зөвлөгөөнийг удирдан явуулсан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох, албан хаагчдын цэрэгжилт, жагсаалч байдлыг хангуулах, бэлтгэл сургуулилтыг тогтмол хийлгэх, ОБЕГ-ын 2016 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын биелэлтэд онцгой анхаарах, ирэх оны төлөвлөгөөнд тодотгол хийж сайтар нягтлах, ажлын бүтээмжийг дээшлүүлэхийг үүрэг болголоо.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, өвс тэжээлийн бүрдүүлэлт, аж ахуйн нэгжийн өр, авлагыг барагдуулахад анхаарч ажиллахыг даалгав.

Албаны хэмжээнд дотоод, гадаадын сургалт, семинарит хамрагдсан удирдах бүрэлдэхүүн, албан хаагчид сургалтын үр өгөөжийг дээшлүүлэх, ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл, илтгэх хуудас бичих, нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж байхыг анхаарууллаа.

2016 оны төсвийн тодотголоор Онцгой байдлын албаны хэмжээнд 2.1 тэрбум төгрөг хасагдсан тул зохион байгуулах арга хэмжээг аль болох хэмнэлтийн горимоор шийдвэрлэх, зохион байгуулах,  зардал хэмнэж болох инновацийн арга туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахыг үүрэг болгосон юм.

scroll to top