Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: : Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын зүүн хэсэг болон баруун аймгуудын баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с,  зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Зүүн аймгуудын хойд хэсгээр 15-20 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотодҮүлшинэ, бороо орохгүй, салхи хойноос 6-11 м/с, 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын хойд хэсгээр, 17,18-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16-17-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

2.1 Уснаас эрэн хайх:

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн нутагт Ховд голын эрэг дээр иргэн Ж /14 настай, эрэгтэй/, Ж /14 настай, эрэгтэй/ нар юм угааж байгаад усанд живсэн гэсэн дуудлагыг 2016.09.11-ний өдрийн 17:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 3 албан хаагч, 1 автомашин, мэргэжлийн ангийн 45 хүн, 8 автомашин, орон нутгаас 35 иргэн, 3 автомашин, нийт 88 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 2016.09.13-ны өдрийн байдлаар завьтай 15 км, морьтой 20 км газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Хөвсгөл аймгийн Мөрөн  сумын Уран дөш багийн “Гахайн давааны дээд булан” гэдэг газар Дэлгэрмөрөн голын усанд иргэн Н /16 настай, эрэгтэй/  осолдсон тухай дуудлагыг 2016.09.13-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн  “Гурван-Улиасны бооржийн гарам” гэдэг газар Ховд голын усанд иргэн Б /29 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.09.13-ны өдрийн 16:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.       

2.2 Ус, цас, шаварт саатсан:

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Гарам гэдэг суудлын автомашин Чигэстэй голын усанд суусан тухай дуудлагыг 2016.09.13-ны өдрийн 14:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 2016.09.13-ны өдрийн 15:18 цагт автомашиныг уснаас татан гаргасан.

 

3.Газар хөдлөлт:

Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 52 км-т  /У.50039/00// Ө.90089/00/// 2016.09.13-ны өдрийн 23:43:32 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сумын Засаг дарга  Б.Санжжаваас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгээгүй, хохирол учраагүй байлаа.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны “Сургууль”-ийн 24 дүгээр гудамжийн 446 тоотод иргэн С-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.13-ны өдрийн 10:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Овоо”-ны 24 дүгээр гудамжийн 446 тоотод иргэн Г-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.13-ны өдрийн 18:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын 55а тоотод иргэн Б-н байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.13-ны өдрийн 20:47 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой ослын талаар:

Ахуйн осол:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны “Баруун баян-Уулын” 3 дугаар гудамжийн 28 тоотод үйл ажиллагаа явуулдаг Тавилгын үйлдвэрийн 2 давхар барилгын дээврийн хөндийд цогцос байна буулгаж өнгө үү гэсэн дуудлагыг 2016.09.13-ны өдрийн 23:47 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Ч /35 настай, эрэгтэй/ байшингийн дээврийн хөндийд боомилж нас барсан байсан тул цогцсыг буулгаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

                                                       ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top