Сургуулийн удирдлага, багш нар гамшгаас хамгаалах чадавхаа дээшлүүлэв

IMG_8158-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зорилтот сургуулиудын удирдлагын гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх сургалтыг 2016 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт амжилттай зохион байгууллаа.

IMG_8020

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төсөлд хамрагдсан зорилтот сургуулиудын эрсдэлийг бууруулах, сургуулийн удирдлага, багш нарын гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх чадвар эзэмшүүлэх, гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх нь сургалтын зорилго  байв.

IMG_8029

Сургалтад Орхон аймгийн Наран цогцолбор сургууль, 14 дүгээр сургууль, Жаргалант сумын сургууль, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль, Алаг-Эрдэнэ сумын сургууль, Цагааннуур сумын сургууль зэрэг 6 сургуулийн Гамшгийн менежментийн орон тооны бус зөвлөлийн гишүүд, нийт 40 гаруй  ажилтан хамрагдсан.

IMG_8158 (1)

Сургалтад оролцогсод өөрсдийн сургуулийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгон шинэчилж, сургуулийн эрсдэлийн үнэлгээ, түүн дотроо сургуулийн барилгын анхан шатны эрсдэлийн үнэлгээг хийх, сурагчдад аюулгүй амьдрах ухааны сургалт, дадлага явуулах, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын заах арга зүйн талаар мэдлэгээ дээшлүүлсэн чухал ач холбогдолтой сургалт боллоо.

scroll to top